• Өнөөдөр 2025-03-13

Найман аймагт төмс, хүнсний ногооны агуулах байгуулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонссон. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.
 
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
 
-Польш улсаас хандивласан  10.2 сая еврогоор хүнсий агуулахууд барина гэж танилцууллаа. Хувийн хэвшил барих юм уу эсвэл төрийн өмчит компани барих уу. Мөн нийслэлийн гэр хорооллын айлууд хашаандаа хүнсний ногоо тарихад яамнаас дэмжлэг үзүүлэх үү. Иргэд өрхийн хүнсний хэрэглээгээ ч өөрсдөө хангадаг болмоор байна.
 
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:
 
-Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын 10.2 сая еврогийн санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийг эхлүүлж, 8.5 мянган тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулахыг найман аймагт байгуулна. Хүнсний ногоо үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн тариалан хөдөлгөөнийг орон даяар зохион байгуулна. Үрийн дэмжлэг үзүүлэхээр төсөвт хөрөнгө суусан.

Найман аймагт төмс, хүнсний ногооны агуулах байгуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188