УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсож байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Энэ жил өвөлжилт хүндэрсэн аймгуудад хүндхэн хавар болно. Үүнд яамны зүгээс онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Саяхан болсон хүчтэй шуурга маш том нэрмээс боллоо. Өнгөн хөрс тэр чигтэй хийссэн. Мал хамар хатгах хялганагүй болсон. Мал аж ахуйн салбараа онцгой анхаарах цаг болсон. Энэ асуудлаа харъя яам сайн тавиараа. Хаврын тариалалт эхлэх гэж байна. Хүрээлэн, үрийн аж ахуй, үрийн урамшуулал дээр ямар бодлогоор явж байгаа вэ. Харын тариалалт дээр үр нь бэлэн юмуу. Үрийг дутуу байгаа. Дээр нь үнэн тэнгэрт хадлаа. Өнгөрсөн жил газар тариалангийн салбарт 150 тэрбум төгрөгийн зээл олгоно гэсэн. Одоо гүйцэтгэл нь хэдэн хувьтай байгаа вэ. Том тоонууд нэмэгдээд л байдаг. Хүнсний ногоон дээр төмснөөс бусад дээр хувь нь буурлаа. Одоо 47 хувьтай гэж байна амьдрал дээр үүнээс бага байгаа.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Хаврын тариалалтад бэлтгэж, Хөдөө аж ахуйг дэмжих сангаар ОХУ-аас нийт гурван аж ахуйн нэгжээр дамжуулан 12 мянган тонн үрийн будаа авна. Дээр нь Сан дээр байгаа 5000 орчим тонн үрийн будаа гээд нийт 16 будааг бэлэн болгоно. Хаврын тариалалтад 45-50 хувийн үр хэрэг болдог. Энэ жил бид 30 орчим хувийн үрийн шинэчлэл хийхээр бэлтгэл ажлыг хийгээд байна. Үрийн үйлдвэрлэл, уламжлалыг бий болгоно. Газар тариалангийн салбарт өнгөрсөн жил Хөгжлийн банкаар дамжуулж 150 тэрбум төгрөгийн зээлийг гаргасан. Үүнээс 76 тэрбумын зээл гарсан байна. 833 мянган аж ахуйн нэгж зээл авсан. Энэ жил гурван хувийн хүүтэй 100 тэрбум төгрөгийн зээл гаргаж байна. 500 тэрбум бол бодит тоо.
| Ц.ТУВААН: Үрийн үнэ тэнгэрт хадлаа |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |