УИХ-ын гишүүн Ч.Ундрамд ёс зүйн хариуцлага тооцохыг шаардаж, ноцтой баримт дэлгэжээ. Тодруулбал, Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс түүнд холбогдох хэд хэдэн баримтыг ил болгосон байна.
Ч.Ундрам нь УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө буюу 2014-2017 онд МУИС-ийн Захиргаа, Дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан. Тухайн үедээ оюутнуудыг дүнг засаж, авилга авдаг байсан хэргээр АТГ-т шалгагдаж байжээ. Мөн тэрбээр тус сургуулийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлаар ажиллах хугацаанд УИХ-ын гишүүн А.Ундраагийн томилолтын зардлыг МУИС-аас дааж, төсвийн хууль бусаар зарцуулсан сургуулийн төсвөөр пи-ар сурталчилгаа хийж, сэтгүүлд ярилцлага өгсөн зэрэг баримтыг дурдсан байна.
БОАЖ-ийн сайд Н.Уртнасанг Ч.Ундрамын ойрын гэх бөгөөд Засгийн газрын сайдаар томилоход түүний нөлөө орсон гэх мэдээлэл цахим орчинд сүүлийн үед түгэх болсон. Энэ нь “Алт” хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд өөрийн нөлөө бүхий хүнээ томилсон гэх хардлага ч нийтийн дунд байгаа юм. Иймд УИХ-ын гишүүн Ч.Ундрамд ёс зүйн хариуцлага тооцох хэрэгтэй гэж үзжээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрамд ёс зүйн хариуцлага тооцохыг шаарджээ |
|