УИХ-ын гишүүн Ч.Ундрамын санаачилгаар 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Хүртээмжтэй боловсролын төлөө багш нарын нэгдэл” ТББ-ыг байгууллаа.
Уг ТББ нь Н.Алтангэрэл (МУ-ын гавъяат багш, физикийн багш нарын “Бозон” холбооны тэргүүн), С.Дондог (МУ-н гавъяат багш, Монголын химийн олимпиадын хорооны дарга асан), Т.Дандар (МУ-ын гавъяат багш, Монголын математикийн олимпиадын хорооны дарга асан), Ц.Дашдорж (МУ-ын гавъяат багш), Р.Бавуудорж (МУ-ын гавъяат багш), Г.Баасанжав (МУ-ын гаъяат багш), Ц.Адилбиш (МУ-ын гавъяат багш), С.Мэнджаргал (МУ-ын гавъяат багш), Д.Туул (МУ-ын зөвлөх багш), Н.Даваасүрэн (АШУҮИС-ын профессор), Х.Хүрэлтогоо (ХААИС-ийн зөвлөх профессор), А.Сандаг-Очир (МУ-ын зөвлөх багш), Д.Энхжаргал (МУИС-ийн ХШУ-ны докторант), С.Нямсүрэн (Үндэсний сургагч багш), Д.Батхишиг (МУ-ын зөвлөх багш), Б.Баяржаргал (Улсын олимпиадын 5 удаагийн аварга), Д.Ганбилэг (Улсын олимпиадын 5 удаагийн аварга) нарын шилдэг багш нарыг эгнээндээ нэгтгэсэн "Elab" буюу Education laboratory төслийг хэрэгжүүлж боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг бий болгох, цахимд суурилсан байгалийн болон бусад шинжлэх ухааны гүнзгийрүүлсэн чанартай сургалтыг сурагчдад олгох, багш нарын чадавхыг нэмэгдүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах зорилготой.
"Elab" буюу Education laboratory төслийн хүрээнд Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг ЭЕШ-д бэлтгэх, Орон нутгийн болон, улсын чанартай олимпиадад бэлтгэх, Гадаадад тэтгэлгээр суралцахыг хүсэгчдэд цахим хичээл заах юм.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам нь өөрийн санаачилсан энэхүү төслөөрөө дамжуулан Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг үнэ төлбөргүй ЭЕШ-д бэлтгэнэ.
Мөн энэ ажлын хүрээнд анги хамт олноо амжилттай удирдаж ЭЕШ-ын оноогоороо тэргүүлсэн шилдэг 6 багшид зөөврийн компьютер, ЭЕШ-ын хичээлүүдийн дундаж оноогоороо аймагтаа тэргүүлсэн 6 сурагчид тус бүр 1 сая төгрөгийн сургалтын тэтгэлэг “Чинбатын Ундрам хөгжлийн сан”-гаас олгохоор боллоо.
| УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Энэ жил ЭЕШ өгөх хүүхдүүдийг үнэ төлбөргүй бэлтгэнэ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |