Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна Ж.Эрдэнэбат яг одоо УИХ-ын гишүүний тангаргаа өргөх гэж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга чуулган нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлсэн юм. Тэрбээр "Өнөөдөр бид авлигатай тэмцэх нүсэр ажлыг эхлүүлээд хоёр жил болж байна. Ж.Эрдэнэбат үүсээд буй нөхцөл байдлыг өөрөө тайлбарлах байх. Ж.Эрдэнэбат багаасаа улс төрд орж, аймгийн Засаг дарга, Сангийн сайд, Ерөнхий сайдын албыг хашиж байсан туршлагатай. Хариуцлагаа ухамсарлах албан тушаалд байсан хүн. Одоогийн нөхцөл байдал нь шүүхээр шийдэгдээгүй учир яаран сандран тангараг өргөх хэрэг байна уу.
Энэ Их хуралд тал хагасаас илүү нь гэмт хэрэгтэн байгаа. Тэд парламентад орж ирж хамгаалуулдаг. Энэ нөхцөл байдалтай холбоотой Ж.Эрдэнэбат өөрөө тангараг өргөх асуудлаа түр хойшлуулж болохгүй юү. Мэдээлэлээс харахад Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа авлига албан тушаалын хэрэгт холбогдсон байгаа юм.
Одоо хэрэг мөрдөн байцаах шатандаа явж байгаа юм билээ. Сая УИХ-ын дарга чуулганыг нээж үг хэлэхдээ шудрага ёсны талаар баахан үг хэлсэн. Энэ тангараг өргөх ёс чинь хэлсэн үгтэй чинь уялдаж байгаа юм уу. Сөрөг хүчин ямар бодолтой байгаа юм бэ. УИХ бага ард түмний төлөөл гэдэг ч Өнөөдөр ийм байхаа больсон. Сүүлийн жилүүдэд сонгууль мөнгөнийх болж, ард түмнийг төлөөлж чадахгүй байгаа шүү" гэлээ.
| Х.Баттулга: Ж.Эрдэнэбатын хэрэг шүүхээр шийдэгдээгүй учир яаран сандран тангараг өргөх хэрэг байна уу |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |