• Өнөөдөр 2025-04-24

Ж.Мөнхбатыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга боллоо

2021-03-18,   662

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
 
Тус Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдсоноор түүнийг оронд Байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлагатай болсон юм. УИХ дахь МАН-ын бүлгээс Ж.Мөнхбат гишүүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн юм.
 
Байнгын хороо уг асуудлыг өнгөрсөн мягмар гаригт хэлэлцээд дэмжсэн. Мөн чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Ж.Мөнхбат гишүүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.
 
 

Ж.Мөнхбатыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188