УИХ-ын хаврын ээлжит чуулганы нээлт өнөөдөр боллоо. Чуулганы хуралдааныг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн. Чуулганы хуралдааныг нээж хэлсэн үгийг онцлон хүргэж байна.
Энэ хаврын чуулган Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах “Эрх зүйн хувьсгал”-ыг эрчимжүүлэхэд онцгой чухал ач холбогдолтой байх болно. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн амин сүнс нь ардчилал, хүний эрхийг баталгаажуулах явдал байсан. Ийм учраас эрх зүйн хувьсгалын үндсэн зорилго нь хүний эрхийг дээдэлсэн эрх зүйт төрийг төлөвшүүлэх явдал юм.
Энэ хаврын чуулганыг ардчилал, хүний эрхийн чуулган байгаасай гэж хүсэж байна.
Шүүх засаглалын нэр хүндийг шавартай хутгаж байгаа аливаа үйлдэлтэй эвлэрч хэрхэвч таарахгүй. Шинэ хуулийн агуулга үзэл санаа, зүйл заалтыг ягштал мөрдөж, хатуу хариуцлага тооцох ёстой.
Монгол Улсын нэг ч иргэн хилсээр хэлмэгдэх учиргүй. Хэрвээ хүн хилсээр хэлмэгдэж байвал төрийн эрх дээд байгууллагын хараа хяналтаас гадуур байх учиргүй.
Шүүх эрх мэдэлд “цус ойртож”, төрөл садан, ураг төрөл, найз нөхдийн холбоосоор нэгнээ шүүгч болгодог, талцан бүлгэрхдэг байдал байгааг таслан зогсоох нь шинэчлэгдсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндсэн үүрэг байх ёстой. Улс төр, эдийн засгийн бүлэглэлийн гар хөл болж, захиалгаар ажилладаг “хонгилын” гэх эзэнтэй шүүхийг нураах гэж Шүүхийн тухай хуулийг баталсан.
Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг 92 дугаар тогтоолын зүйл, заалт бүрээр Дэд ажлын хэсэг байгуулж, ажиллаж байгаа.
| ОНЦЛОХ ИШЛЭЛ: Хаврын чуулганыг ардчилал, хүний эрхийн чуулган байгаасай гэж хүсэж байна |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |