УБЕГ-ын дарга Б.Баасандоржоос сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн насны иргэдийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд цахим хуудсандаа байршуулсан. Сонгуулийн насны хэчнээн иргэн байна вэ?
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлийн санд 3.3 сая иргэн бүртгэлтэй байдаг. Үүнээс сонгогч буюу 18-аас дээш насны 2.1 сая орчим иргэн бий. Энэ тоо санал авах өдөр хүртэл өөрчлөгдөнө. Үүнээс 18-24 насны 324 мянга орчим, 25-44 насны нэг сая гаруй, 45-аас дээш насны 748 мянга орчим иргэн байна.
-Сонгуулийн жилүүдэд иргэний шилжилт хөдөлгөөнтэй холбоотой маргаантай асуудал их гардаг шүү дээ. Үүнийг хэрхэн зохицуулсан бэ?
-Иргэний улсын бүртгэлийн нэг төрөл нь шилжилт хөдөлгөөний бүртгэл. Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл байнга хийгддэг ачаалал ихтэй бүртгэл. Тухайлбал, дүүргээс дүүрэг рүү, аймгаас нийслэл рүү, нийслэлээс орон нутаг руу гэх мэт байнгын хөдөлгөөнтэй байдаг. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-аар баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд дэвшилттэй заалтууд багагүй орсон.
Сонгуулийн жил сонгогчийн шилжилт буюу олны нэрлэж заншсанаар “царцааны нүүдэл”-ийг хязгаарласан. “Царцааны нүүдэл” нь сонгууль болгонд маргаан дагуулдаг. Харин Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ асуудлыг шийдсэн гэж хэлж болно. Тус хуульд УИХ-ын ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоож, санал авах өдрийн дараа өдөр сэргээхээр хуульчилсан. Улсын бүртгэлийн байгууллага тус хуульд заасны дагуу иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоож, холбогдох шийдвэрийг гаргасан.
-Хуулийн дагуу сонгууль зохион байгуулахад оролцож буй хүмүүс шилжүүлэг хийх боломжтой байдаг. Үүнд ямар хүмүүс хамаарах вэ?
-Өмнөх сонгуулийн хуулиудад сонгогч шилжилтэд ямар хүмүүс хамаарах вэ гэдгийг тодорхой зааж өгөөгүй байсан. Үүнтэй холбоотойгоор иргэд олноороо сонгогч шилжилтийн бүртгэл хийлгэж, гомдол мэдээлэл их гардаг байсан. Шинэ хуулиар сонгогч шилжилтэд сонгуулийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн ажилтан, мэдээлийн технологийн багийн гишүүн, даамал, санал авах байр болон сонгуулийн ерөнхий үйл ажиллагаа аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид хамаарна. Мөн нэр дэвшигч болон түүний менежер, шадар туслагч нийт найман субьект сонгогчийн шилжилт хийлгэж болно.
Энэ сонгогчийн шилжилтийг санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө буюу 2020 оны зургадугаар сарын 10-наас өмнө хийлгэнэ гэж хуульд заасан байгаа. Мөн улсын бүртгэлийн байгууллага сонгууль зохион байгуулахтай холбоотой хуулиар хүлээсэн олон ажлыг хийж гүйцэтгэдэг. Тухайлбал, иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох, хэсгийн хороодод дугаар олгох, сонгогчийн нэрийн жагсаалт үйлдэх, иргэний улсын бүртгэлийн зөрчилтэй холбоотой гомдлыг шийдвэрлэх, хэсгийн хороонд ажиллах итгэмжлэгдсэн ажилтны хязгаарыг тогтоон гэрээ байгуулж, сургалт олгох, сонгогчдын цахим мэдээллийн санг үүсгэх, сонгогчийг таних программ хангамж, тоног төхөөрөмж, дагалдах техник хэрэгслийг бэлэн болгон хэсгийн хороо бүрт хүргэх гэх мэт ажлуудыг хуульд заасан хугацаанд хийж гүйцэтгээд байна.
-Сонгогчийн бүртгэлтэй холбоотой санал гомдлыг өнөөдөр хүртэл хүлээж авна. Энэ төрлийн гомдол мэдээлэл хэр ирж байна. Нийтлэг алдаа нь юунд байна вэ?
-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д заасны дагуу сонгогчийн холбогдох мэдээллийг энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн Улсын бүртгэлийн байгууллага өөрийн цахим хуудсанд байршуулсан. Иргэд www.burtgel.gov.mn цахим хаягаар орж, зааврын дагуу мэдээллээ шалгах боломжтой. Иргэдээс ирдэг гомдлын дийлэнх нь “Манай гэрийн хаяг дээр миний зөвшөөрөлгүй бүртгэгдсэн хүн байна” ирдэг.
Ийм асуудал байвал өөрийн гэрийн хаяг дээр нь танихгүй хүн байгаа эсэхийг шалгаж, манайд гомдол гаргаад асуудлаа шийдвэрлүүлэх ёстой. Хэрэв сонгогчийн мэдээлэл зөрүүтэй бол улсын бүртгэлийн байгууллагын нэгжид, хэсгийн хороонд ажиллаж байгаа итгэмжлэгдсэн ажилтанд өөрийн биеэр хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх боломжтой.
-Мөн сонгуулийн үеэр овог нэр, регистрийн дугаар давхацлаа гэх маргаан гардаг. Яагаад давхцаад байдаг юм бол?
-Иргэний улсын бүртгэл дээр давхацдаггүй нэг бүртгэл бий. Энэ нь биеийн давхацахгүй өгөгдөл буюу гарын хурууны хээ. Харин регистрийн дугаарын эхний найман тэмдэгт, овог, нэр адилхан байх тохиолдол бий. 2012, 2016 оны сонгуулиар ийм маргаан гарч байсан. Гэхдээ нэг хүн хоёр давхардаж санал өгөөд байна гэсэн үг биш. Ийм тохиолдол ихэвчлэн ихэр хүүхдүүд, нэг аймгийн хоёр сумын иргэний регистрийн дугаарын эхний найман тэмдэгт, овог, нэр адилхан байх явдал гардаг.
-Коронавирусийн халдвар гарсантай холбоотой гаднын улсад амьдарч байсан иргэд ихээр ирж байгаа эдгээр иргэд санал өгөх боломжтой юу?
-Гаднын улсаас ирсэн Монгол Улсад бүртгэлтэй иргэд сонгуулиа өгөх бүрэн боломжтой. Тухайн иргэн гаднын улсаас ирээд байнга оршин суугаа хаяг дээрээ өгнө. УИХ-ын сонгуулийн тухай хуульд гаднын улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа иргэд сонгууль өгөх боломжгүй байгаа. Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
| Б.Баасандорж: Гэрийн хаяг дээр нь танихгүй хүн бүртгүүлсэн, эсэхийг шалгуулах боломжтой |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
Амралтын өдрүүдээр Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана
2026-05-15 16:21:40
Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлгийг байгууллаа
2026-05-15 14:39:45
Өнөр хорооллын гудамжны авто замыг 23:00 цагаас хаана
2026-05-15 11:47:01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2026-05-15 10:44:44
Даваа гарагт зарим байршилд халуун ус тасарна
2026-05-15 10:41:52
Оросын Өвөрбайгалийн хязгаар хүнсний талонд шилжиж эхэллээ
2026-05-15 08:33:58
Элчин сайд Н.Энхтайван Унгарт ажиллаж буй компанийн төлөөлөлтэй уулзав
2026-05-15 07:57:05
Д.ТРАМП ШИ ЖИНЬПИН НАРЫН УУЛЗАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-05-15 07:15:58
2026-05-15 07:12:00
Олимпын боловсролын комиссын хурал боллоо
2026-05-15 07:10:00
“МИНИЙ ДЭЛГҮҮР”-ИЙН АЖИЛТАН “ДЭЛГҮҮРЭЭС ХУЛГАЙ ХИЙЛЭЭ” ГЭХ ШАЛТГААНААР БУСДЫГ ӨШИГЛӨЖ, АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-05-15 07:00:00
УНШИГЧДАД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БУЙ ШИНЭ БҮТЭЭЛҮҮД
2026-05-15 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ
2026-05-15 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-05-15 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-05-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |