• Өнөөдөр 2025-06-16

Ж.Чинбүрэн: Вакцин хийснээс хойш 40 хоногийн дараа дархлаа тогтох учраас үүнээс өмнө халдвар авах эрсдэлтэй

2021-03-10,   915

УИХ-аас байгуулсан  Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Халдвар авсан иргэдийн тоо сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж байна. Тиймээс шар бүсээс улбар шар бүс рүү орох саналыг УОК-т хүргүүлнэ" хэмээн мэдэгдлээ.
 
Тэрбээр "Иргэдэд нэг зүйлийг анхааруулж хэлмээр байна. Вакцин хийснээс хойш 40 орчим хоногийн дараа дархлаа сайн тогтож байгаа учраас үүнээс наана халдвар авч, вакцины чанар муудах асуудал үүсэх эрсдэлтэй. Тиймээс иргэд дархлаажуулалт эхэлсэн, вакцин хийлгэсэн гээд халдвар хамгааллын дэглэмээ барихгүй олон нийтийн газар явж тайвширч болохгүй. Хөл хорио цуцалж, дархлаажуулалт эхэлснээс хойш иргэд тайвширснаас үүдэж өнөөдөр халдварын тоо эрс нэмэгдэж байна.
 
Тиймээс дархлаажуулалтын үр дүнг сайжруулах зорилгоор халдварын эрсдэлийн түвшинг улбар шар бүс рүү оруулах, энэ хүрээнд  олон нийтийн газруудыг 21.00 цагаас хойш ажиллуулахгүй байх зэрэг асуудлаар УОК-ын даргатай уулзана. Халдварын хурдыг бууруулах зорилгоор ямар нэгэн арга хэмжээ авах шаардлагатай байна. Гэхдээ бүтэн хөл хорио биш гэдэг тал дээр саналаа хэлнэ. Дархлаа тогтоход хугацаа шаардлагатай тул тайвширч болохгүй гэдгийг иргэддээ анхааруулъя" гэлээ.

Ж.Чинбүрэн: Вакцин хийснээс хойш 40 хоногийн дараа дархлаа тогтох учраас үүнээс өмнө халдвар авах эрсдэлтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188