Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээнд:
“Монгол эх орныхоо ирээдүйг дархлан бүтээх хүүхэд багачууддаа олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Хүүхэд, багачууд Та бүхнээс эх орон эхэлдэг юм аа. Аав ээждээ ачлалтай, найз нөхөд, ах дүүстээ энэрэл, тустай байвал эх орны ирээдүй тэр хэрээр гэрэл гэгээтэй байх болно. Томчууд бидний хайхрамжгүй, хариуцлагагүй, болгоомжгүй хандлагаас болж энхрий бяцхан үрс маань эндэх, хохирох явдал удаа дараа гарч байгаад Монголын ирээдүйгээс уучлал хүсэж байна. Бид та бүхнийхээ төлөө алдаагаа засаж, шаардлагатай бүхнийг хийхийн төлөө хичээн ажиллах болно. Дэлхий даяар тархсан аюулт өвчний үед хөл хориогоо чанд сахиж, эцэг эх, багш нарынхаа үгэнд сайн орж, цахим хичээлээ номдоо шамдан сурч, гараа сайн угааж, амны хаалтаа байнга зүүж байгаа хүүхэд багачууддаа баярлалаа. Монголын бүх хүүхэд авьяастай. Иймд эх орны дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа сая гаруй хүүхдийн дунд “Эх орон хүүхдүүдээс эхэлдэг” сэдэвт зохион бичлэг болон гар зургийн уралдааныг 4 насны ангиллаар зарлаж байна. Хүүхдүүдээ уралдаанд идэвхтэй оролцоорой. Мөнх тэнгэрийн ивээлээр Монголын тал нутагт монгол үрс инээд баясал, аз жаргалаар дүүрэн байх болтугай” гэжээ. “Эх орон хүүхдүүдээс эхэлдэг” сэдэвт зохион бичлэг болон гар зургийн уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, уралдаанд оролцох бол энд дарна уу.
| Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баярын мэндчилгээ дэвшүүллээ |
|
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |