Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар дипломат, албан гадаад паспорт эзэмшигчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хадгалалт, хяналтыг чангатгах зорилгоор “Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг шинэчлэн баталлаа. Шинэчилсэн журмаар дипломат, албан гадаад паспорт эзэмшигч гадаад улсад албан томилолтоор зорчоод буцан ирж, улсын хилээр нэвтэрсэн даруйд паспортыг нь хилийн боомтод хураан авч, Гадаад харилцааны яаманд хүргүүлэх бөгөөд дараагийн удаа албан ажлаар гадаадад зорчих тохиолдолд эрх бүхий байгууллагын бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн паспортыг түр буцаан олгож байхаар зохицуулжээ. Түүнчлэн дипломат, албан паспорт эзэмшигчийн хүлээх үүргийг нэмэгдүүлж, үүргээ биелүүлээгүй албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, тухайлбал, гадаад улсад албан ажлаар зорчиж байх хугацаандаа хууль бус үйл ажиллагаанд оролцох, гадаад улсын хил, гааль болон нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн зэрэг энэ төрлийн аливаа үйл ажиллагаанд холбогдсон тохиолдолд холбогдох хуулийн дагуу төрийн албанаас халах юм.
| Дипломат, албан гадаад паспорт эзэмшигч нь гадаад улсад зорчихдоо хууль бус үйл ажиллагаанд оролцвол төрийн албанаас чөлөөлнө. |
|
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |