• Өнөөдөр 2025-04-23

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 11:30 цагт вакцин хийлгэнэ

2021-02-23,   474

Манай улс БНЭУ-аас 150 мянган хүн тун Астразенека вакциныг өчигдөр хүлээн авсан. Тэгвэл өнөөдөр 11:30 цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын вакцины анхны тунг хийлгэнэ. Түүний дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцин хийлгэж, эрүүл мэндийн салбарын ажилтуудаа уриалах юм. 

 
Ингэснээр орон даяар вакцинжуулалтын ажил эхлэх бөгөөд эхний ээлжийн вакцинжуулалтад эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд, цар тахлын үед ажиллаж буй цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг албан хаагчид хамрагдах юм. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 11:30 цагт вакцин хийлгэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188