Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү-тэй утсаар ярижээ Талууд “COVID-19” коронавируст халдварын тархалттай холбогдуулан хоёр улсын төр, засгийн зүгээс явуулж буй бодлого, үйл ажиллагаа, арга хэмжээг харилцан танилцуулж мэдээлэл солилцсон байна. Сайд Д.Цогтбаатар энэхүү цар тахлын аюулыг дэлхийн улс орнууд гагцхүү хамтын хүчээр даван туулна гээд энэ чиглэлд бүс нутгийн түвшинд дэвшүүлж буй тодорхой санаачилгуудаа танилцуулжээ. Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги цар тахалтай тэмцэхэд бүс нутгийн нягт хамтын ажиллагаа нэн чухлыг онцлохын сацуу Монгол Улсын зүгээс дотооддоо халдварыг тархаалгүй, эхнээс нь үр дүнтэй арга хэмжээ авч, ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалж байгааг өндрөөр үнэлж байгаагаа тэмдэглэв. Мөн Япон Улсын Засгийн газраас манай улсад эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад шуурхай санхүүгийн дэмжлэг, төслийн бус буцалтгүй тусламж үзүүлэхээр болсноо мэдэгдэв. Сайд Д.Цогтбаатар эдгээр тусламж дэмжлэг болон олон улсын байгууллагуудын шугамаар үзүүлсэн туслалцаа, авиган эмийн нийлүүлэлтэд гүн талархал илэрхийлсэн байна.
| Япон Улсын Засгийн газраас манай улсад эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад шуурхай санхүүгийн дэмжлэг, төслийн бус буцалтгүй тусламж үзүүлэхээр болсноо мэдэгджээ |
|
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |