Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 12 дугаар хурлаас өгсөн үүрэг, Хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу, Барилгын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад дүрэм журмын зөрчсөн, стандартын шаардлага хангаагүй хашааг буулгах, шинэчлэх ажил нийслэлийн хэмжээнд явагдаж байна. Нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсгүүд зөрчил үүсгэсэн ААНБ, хувь хүмүүст шаардлага тавьж, зөвлөмж өгөх ажил хийгдсэн бөгөөд явган хүний зам хаасан, иргэдийн амьдрах орчинд эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэсэн газар болон барилгын түр хашааг буулгах, стандартын шаардлагад нийцүүлэх ажлууд хийгдэж байна. Тухайлбал:
БЗД-ийн 19-р хорооны Хамтын хүч констракшн ХХК-ний 60 айлын орон сууцны гадна авто замыг хаасан зөрчилтэй хашааг албадан буулган, авто замын хөдөлгөөнийг нээж хэвийн үйл ажиллагаанд орууллаа.
БЗД-ийн 22-р хорооны Ойн бүргэд ХХК-ийн гүйцэтгэж байгаа үйлчилгээний төвтэй 288 айлын орон сууцны барилгын гадна хашааг албадан буулгаж стандартын шаардлагын дагуу шинээр хийх үүрэг өгч ажлыг эхлүүлээд байна.
БЗД-ийн 5-р хорооны Сэнгүр горхи хотхоны баруун талд шаардлага хангаагүй барилгын түр хашааг буулгаж явган хүний замыг чөлөөлөв.
БГД-ийн 4-р хорооны хойд талд байрлах явган зорчигчийн зам хааж тагласан гражыг тус дүүргийн газрын албатай хамтран буулгав.
БГД-ийн 5-р хорооны Тэмүүлэл хотхоны хойд талын граж яаралтай түргэн тусламжийн тээврийн хэрэгсэл нэвтрэхэд саад учруулж байсан тул буулгав.
БГД-ийн 15-р хороо, 40-р сургуулийн хойно иргэн Лхагвасүрэнгийн барилгын түр хашааг стандартын дагуу болгох зорилгоор буулгах ажлыг тус тус эхлүүллээ.
БГД-ийн 7-р хорооны үйлчилгээний зориулалттай барилгын гадна хашааг буулгаж байна. Албадан буулгах ажил маргааш Сонгинохайрхан дүүрэгт үргэлжилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ .
| Явган хүний зам хаасан, иргэдийн амьдрах орчинд эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэсэн хашааг албадан буулгалаа |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |