• Өнөөдөр 2025-04-23

Хоёр их наядын санхүүжилттэй, зургаан хувийн хүүтэй ипотекийн хөтөлбөр хэрэгжүүлнэ

2021-02-17,   704

Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд нар өнөөдөр яамныхаа удирдлагуудын хамт уулзаж, Засгийн газраас танилцуулсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд цогц төлөвлөгөө’’-ний талаар хэлэлцжээ.
 
Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалт, газар олголт, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн нийлүүлэлтийг хийх, нэг маягийн зураг төслөөр хангах зэрэг дэмжлэг үзүүлж, гурван их наяд төгрөгийн эх үүсвэр, санхүүжилтийг бүрдүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд иргэдийг дэмжих чиглэлээр хоёр их наяд төгрөгийн санхүүжилт бүхий ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
 
Мөн нэг их наяд төгрөгөөр барилгын салбарыг дэмжих чиглэлээр "Залуус" хорооллын бүтээн байгуулалтын төсөл, цаашид орон даяар орон сууцжуулах ажлын төлөвлөлт хийх зэрэг асуудлуудыг хэлэлцсэн байна.

Хоёр их наядын санхүүжилттэй, зургаан хувийн хүүтэй ипотекийн хөтөлбөр хэрэгжүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188