Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ковид-19”-ийн вакцин хүлээн авах, хадгалах бэлэн байдлыг шалгалаа. Тэрбээр ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдтэй уулзах үеэрээ "Вакцины хамгийн анхны тунг Ерөнхий сайд миний бие тариулж, нийт иргэддээ уриална" гэв. Түүнчлэн “Вакцинжуулалтын ажлын бусад улс орнуудаас түрүүлж, тэргүүн эгнээнд зохион байгуулахаас өөр гарц байхгүй. Монгол хүн өвддөггүй гэж бид нэг хэсэг ярьж байсан. Худлаа болж таарсан. Тийм учраас дэлхийн эрүүл мэнд, эдийн засагт учруулж байгаа зогсолт үгүй хүндрэлээс бид вакцинаар гарна. Вакцинжуулалтын ажлыг зохиион байгуулахаас өмнө “Нэг хаалга-Нэг шинжилгээ” гэсэн ажлыг хийж байгаа. Үндэсний хэмжээний энэ ажилд хамрагдаж байгаа иргэддээ баярлалаа. Өнөөдрөөс вакциныг татаж авах ажил эхэлнэ. Мэргэжлийн хүмүүс хадгалалтын горим болон тээвэрлэлтийн талаар сургалтад хамрагдсан. Вакциныг эхний ээлжид зорилтот бүлэг, цагдаа, эмч нар болон үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад тарина” хэмээн ярилаа.
| Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Вакцины хамгийн анхны тунг Ерөнхий сайд миний бие тариулж, иргэддээ уриална |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |