УОК-оос мэдээлэл хийж байна. Энэ үеэр Эрүүл мэнд сайд С.Энхболд “Дэлхий нийтэд коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Манай улс дотооддоо халдвар алдсанаас хойш 100 гаруй хоног өнгөрлөө. Энэ хугацаанд хоёр удаагийн хатуу хөл хорио тогтоосон. Эрдэмтийн судалгаагаар хэрэв хоёрдугаар сард хөл хорио тогтоохгүй бол халдварын тоо 5000-6000-д хүрч, эмнэгийн байгууллагын ачаалал нэмэгдэх, нас баралтын тоо аажмаар ихсэх судалгаа гарсан. Тухайлбал, нас баралтын тоо гуравдугаар сард 10, тавдугаар сард 15 хүрнэ. УОК-оос баярын өдрүүдэд хөл хорио тогтоохоор боллоо. Энэ хугацаанд “Нэг хаалга-нэг өрх”-ийн шинжилгээ хийнэ. Голомтын өргөтгөсөн тандалтын шинжилгээг хийхээр төлөвлөсөн байгаа. Тандалтын шинжилгээний гол зорилго коронавирусээр өвчилсөн иргэдийн 80 хувь нь хөнгөн, шинж тэмдэггүй байгаа учраас олон нийт дунд халдвар авснаа мэдэхгүй явж байх боломжтой. Үүнийг тандан илрүүлэх, голомтыг хумих зорилготой. Мөн гуравдугаар сард вакцин хийж эхлэх учраас бэлтгэл ажлыг хангах үүднээс шинжилгээ авна. Коронавирусээр өвчилсөн хүнд шинжилгээ хийхгүй учраас иргэдээс нэгдсэн журмаар шинжилгээ авч байгаа юм. Улаанбаатар хотод 115 голомт байгаагаас 30 нь идэвхтэй гэсэн судалгаа гарсан. Эхний ээлжинд идэвхтэй байгаа голомтод өргөтгөсөн байдлаар шинжилгээ хийнэ. Тодруулбал, идэвхтэй 30 голомтын 100 мянга гаруй өрхөөс хоёрдугаар сарын 11, 12, 13-нд шинжилгээ авна. “Нэг хаалга-нэг шинжилгээ”-нд байнгын 73, явуулын 137 цэг, шаардлагатай тохиолдолд ажиллуулах 100 багийг бэлдээд байгаа. Хөл хорионы үед зайлшгүй эмнэлгийн тусламж авах иргэдэд нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төв үйлчилгээ үзүүлж, эмнэлгийн байгууллагууд руу хүргэнэ. Мөн төлөвлөгөөт мэс засал, хими эмчилгээ зэрэг шаардалагтай эмчилгээ хийлгэх иргэдийн автомашиныг постуудаар чөлөөтэй нэвтрүүлэх болно” гэв.
| С.ЭНХБОЛД: Халдвар авснаа мэдэхгүй байгаа иргэдийг тандалтын шинжилгээгээр илрүүлнэ |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |