Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай өнгөрсөн долоо хоногт цахим уулзалт хийх үеэрээ тус улсын БХЯ-ны харьяа их дээд сургуулиудад суралцаж буй монгол сонсогчдыг Оросын цэргийн тусгай онгоцоор эх оронд нь авчрах хүсэлт тавьсан билээ. Энэ дагуу өнөөдөр ОХУ-аас гурван онгоцоор Москва, Санкт-Петербург, Новосибирск болон бусад хотуудад суралцдаг 347 сонсогч эх орондоо ирж байна. щТухайн оюутнуудыг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Бага баян амралтын газар, Тоёоко инн зочид буудалд тусгаарлах бөгөөд “Covid-19” халдвар өндөр тархсан бүс нутгаас ирж байгаа учир өнөө шөнөдөө багтан бүх оюутнаас шинжилгээ авна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
(3).jpg)
ХӨСҮТ-ИЙН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА А.АМБАСЭЛМАА: Эдгээр оюутнаа бид ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Бага баян” амралтын газар, “Тоёоко инн” зочид буудалд авахаар бэлдэж байна. ОХУ-д цар тахлын халдвар өндөр байгаа. Энэ удаагийн онгоцоор халдварын хавьтал болсон хүүхдүүд ирж байгаа гэх судалгаа байна. Өвдөөд эдгэрсэн хүүхдүүд ч бий. Бүгдийг нь тусгаарлаж авна. Мөн шинэ коронавирусийн халдвар ямар нэгэн шинж тэмдэггүй явж байгаад илэрч байгаа учраас өнөө шөнөдөө багтаж, 346 оюутнаасаа шинжилгээ авна. Шинжилгээг очиж авах лаборантуудыг бэлдэж байна. Шуурхай хариу арга хэмжээний дөрвөн баг ажиллана. Маргааш бол халдвартай, халдваргүйгээр нь ялгах ажлыг зохион байгуулна
| ОХУ-д суралцаж байсан 347 сонсогч эх орондоо ирлээ |
|
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |