• Өнөөдөр 2025-04-23

МАН-ын дунд шатныхан Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж эхэллээ

2021-02-05,   1352

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын үед өрх бүрд 200 мянган төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучер (эрхийн бичиг)-аар олгох хэрэгтэй гэсэн саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Улмаар Засгийн газрын хуралдаанаар тогтоолын төсөл өргөн барьж, хэлэлцүүлсэн ч уг санал дэмжигдээгүй билээ.
 
Монгол Улсын Засгийн газрын дэмжээгүй Ерөнхийлөгчийн саналыг орон нутгаас дэмжиж эхэлсэн байна. Тодруулбал, Өмнөговь аймгийн МАН-ын дэд дарга С.Мөнхбаяр, "Хүннүгийн говь" ХХК-ийн Ерөнхий захирал, МАН-ын дэд дарга В.Мөнхбат, Даланзадгад сумын ИТХ-ын дарга Т.Мэндээ, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Будгэрэл тэргүүтэй Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Монгол ардын намын бүлгийн гишүүд Ерөнхийлөгчийн “Өрх бүрд нэг сая төгрөг олгох санаачилга”-ыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
 
Үүнтэй холбоотой Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа болон Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарт шаардлага хүргүүллээ. 
 
Аймгийн удирдлагын зүгээс шаардлагыг биечлэн хүлээн авахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг цаг алдалгүй дэмжиж байгаа Өмнөговь аймгийн МАН-ын удирдлагуудад талархаад, энэхүү шаардлагыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаяглан илгээхийг хүссэн байна.
 

МАН-ын дунд шатныхан Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-07 17:21:13
    Зочин: Сонгууль болохоор амалчихаөд одоо жинхэнэ нүүрээ харж байгаа Өмнөговь аймгийн АНынхан ийм л арчаагүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-06 11:01:14
    Эмээ: Угжуулдаг монголчууд удахгүй ариун цэврийн цаасаа ашиглахдаа МАН аас хшн дуудах байхаа. АН Ын үед корона гараагүй минь их хувь заяа юм даа.Улс орны эдийн засаг хүнд байгаа ч гэсэн МАН цаг нь болохоор баттуогын өөрийнхөө хэдэн үйлдвэрүүдмйг санхүүжүүлэх зальны мөнгөнөөс ихийг өгнө.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-05 14:21:30
    Зочин: Иргэдийн амьдрал хүнд байгааг үнэхээр сайн мэдэрчээ. Иргэдийнхээ төлөө ерөнхийлөгчийн саналыг нам харгалзахгүй дэмжиж байгаад баярлалаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-05 14:19:53
    Баагий: Баяр хүргэе.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-05 13:56:49
    МАН: Энэ тэнэгүүдийг яах вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-05 13:53:39
    Ах нам: Баярлалаа. Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж байгаа МАНынхан мундаг шүү
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188