2021 оны хоёрдугаар сарын 11-нээс өмнө орон нутгийн иргэдийг буцаах ажил өнөөдрөөс эхэлж байна. Энэ талаар УОК-ын дарга С.Амарсайхан “Орон нутаг руу явах гэж байгаа иргэдийг хотоос гаргах ажил өнөөдрөөс эрчимжиж байна. Нутаг руугаа явах иргэд заавал PCR шинжилгээнд хамрагдана. Нутаг буцах иргэд хувийн машинаараа болон нийтийн тээврийн автобусаар алинаар нь ч явж болно. Гэхдээ иргэд замдаа ямар нэг байдлаар зогсож маршрут өөрчлөх шаардлагагүй. Орон нутгийн постууд хяналт тавина. Орон нутагт очсон хойно нь аймаг сумын шуурхай штаб хүлээж аваад гэрт нь тусгаарлана. Гэрээсээ тодорхой хугацаанд гарахгүй гэсэн үг. Хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх иргэдийн хувьд эрүүл мэндийн шалтгаантай болон ар гэрийн гачигдалтай, зайлшгүй ирэх албан ажилтай бол шинжилгээгээ өгөөд ирнэ. Замын постууд мөн хяналт тавина. Ийш тийшээ дур зоргоороо явахгүй, маршрутын дагуу явж ирнэ. Гадаад руу эмчлүүлэхээр юм уу зайлшгүй шаардлагаар яаралтай явах иргэдээ хуваарьт онгоц болон Алтанбулаг, Эрээний боомтоор гарахаар бол бүгдийг зохицуулж өгөхөөр ажиллаж байна" гэсэн юм.
| Орон нутаг буцах иргэд хувийн машинаараа болон нийтийн тээврийн автобусаар алинаар нь ч явж болно |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |