Өнөөдөр Хотын дарга асан Э.Бат-Үүл С.Зориг агсны хөшөөний дэргэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдрийг хүртэл аль болох хурдан шударга ёс тогтоолгохыг хүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болохгүй явж ирсэн. Шүүх хурлыг хурдан хийлгэх хүсэлтэй байна. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх явцад намайг олон түмэнд буруутай мэтээр ойлгуулах ажиллагааг прокурорын зүгээс явуулж эхэллээ” гэв. Мөн "Ерөнхийлөгчийн сонгууль дөхөхөөр намайг элдэв хэрэгт холбогдуулан 30 жилийн турш гүтгэн гүжирдэж ирсэн. Айл ухдаг хулгайч, гадаадад олон хаустай, оффшорт хөрөнгөө нуусан, найз нөхдөө хөнөөдөг алуурчин гэх мэтээр холбогдуулаагүй хэрэг байдаггүй юм. Энэ байдал одоо ч үргэлжилж байна. Сүүлийн үед улам эрчимжсээр байна. Би монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцсэнээс өөрөөр гэм хийгээгүй. Авлига гэх муухай хэргээс хэзээд би хол явж ирсэн. Энэ бүх хууль бус ажиллагааг хэн зохион байгуулаад байгаа талаар шалгуулахаар УИХ-д хандах болно” гэв.
Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
-Ардчилсан намд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар та байр сууриа илэрхийлэхгүй юү. Ардчилсан нам байгаа үгүй нь мэдэгдэхээ болилоо?
-Ардчилсан нам байгаа. Байх байхдаа Үндэсний хэмжээний том нам хэвээрээ байгаа. Манай намд дотоод зөрчил гарсан. Энэ зөрчлөө яаралтай шийд гэсэн шүүхийн тогтоол гарсан. Бид яаралтай шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, намын дараагийн даргыг яаралтай сонгох болчихоод байгаа юм. Энэ чиглэлээр өчигдөр Үндэсний бодлогын хороо хуралдсан. Хурал өнөөдөр үргэлжилнэ. Манай намын Улс төрийн зөвлөлөөс шийдвэр гаргаж хуралдуулсан.
Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлчих юм бол дотоод зөрчил арилна. Манай нам дотор хоёр хэсэг хүмүүс хоорондоо үл ойлголцоод зөрчилдчихөөд байна. Үүнийг Ардчилсан нам байхгүй мэтээр олон нийтэд түгээж байна. Яг үнэндээ тэгж бодож байгаа хүмүүс бий, тийм болчихоосой гэж баярлаж байгаа ч хүмүүс бий. Ардчилсан нам Монголын ардчиллын баталгаа болоод байгаа гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа.
-Өнөөдөр Ардчилсан нам таны хэлсэн тэр байр сууриа хадгалж чадахгүй байгаа юм биш үү?
-Тийм учраас юуны өмнө Шүүхийн шийдвэрийг хурдан биелүүлж, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулна. Сөрөг хүчний орон зайгаа алдаад байгаа талаараа бид ярилцсан. МАН-ын хариуцлагагүй үйлдлүүд дээр манай намаас ямар нэгэн тэмцэл алга. Цаашид сөрөг хүчний үйл ажиллагааг идэвхитэй явуулна.
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн талаар ярилцсан уу. Та нэр дэвших үү?
-Би удаа дараа хэлж байгаа. Би нийслэлийнхээ төлөө л явна. Нийслэлийн намын даргад өрсөлдөнө. Ирээдүйд боломжтой бол нийслэлийн Засаг даргад өрсөлдөнө. Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд үзэх гэж байна гээд гүжир гүтгэлэг яваад байна. Залуучууд нийгмээ авах цаг болсон. Манай намын залуучууд аваад явна гэдэгт итгэлтэй байна.
-Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй юм уу. Та удаа дараа шүүмжилж байсан?
-Манай намаас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнийг сунгаагаар шийднэ. Х.Баттулга байж болохгүй гэдэг тухай яриагүй. Х.Баттулга төрийн тэргүүн шиг байж чадахгүй байна гэж удаа дараа хэлдэг. Сунгаа явах гэж байгаа энэ үед хэн нэгний талд юм ярьмааргүй байна.
-Шүүхээс асуудалтай байгаа болохоороо та байр сууринаасаа буцаж байгаа юм уу?
-Би шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдлэхийг хүсэж байна. Шударга шүүхээр шүүгээд буруутай нь тогтоогдвол би тэр шорон руу нь асуудалгүй явна.
-Хотын даргын ажлыг хэрхэн дүгнэж байна вэ. Таны үед эхлүүлж байсан төсөл, хөтөлбөр энэ засгийн үед үргэлжилж байгаа юу?
-Хотын дарга ажлаа аваад удаагүй байгаа болохоор ийм, тийм гэж дүгнэмээргүй байна. Их амаргүй ажил. Гэхдээ миний үед хийж байсан гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг томоохон төслүүдийг МАН-ынхан бүгдийг нь зогсоочихсон.
| Э.БАТ-ҮҮЛ: Шударга шүүхээр ороод буруутай нь тогтоогдвол би тэр шорон руу нь асуудалгүй явна |
|
Ховд аймгийн Буянт сумаас алга болсон охиныг эрэн сурвалжилж байна
2026-08-05 13:57:14
Олон улсын Таеквон-догийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна
2026-08-05 13:34:07
Зарим голын усны түвшин нэмэгдэж, Онон, Балж гол үерийн аюултай түвшинг давжээ
2026-08-05 12:58:23
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
2026-08-05 12:51:58
Шатахууны хүртээмж 2.5 дахин нэмэгдэж, ШТС-уудын дараалал буурчээ
2026-08-05 12:36:31
Тэгш, сондгой дугаарын зохицуулалтад эдгээр тээврийн хэрэгслүүдийг хамруулахгүй
2026-08-05 12:07:01
БНСУ-ын “Онпум Корпораци” ОБЕГ-т зарлан мэдээллийн цамхгийн сэлбэг хэрэгсэл хүлээлгэн өгчээ
2026-08-05 10:32:21
Улаанбурханаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна
2026-08-05 10:14:38
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт зам хаах байршлууд
2026-08-05 10:11:11
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 дуудлага бүртгэгджээ
2026-08-05 09:44:49
Он гарсаар усны ослын улмаас 59 иргэн амиа алдсаны 14 нь хүүхэд байжээ
2026-08-05 08:50:28
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-08-05 07:03:59
ЖҮЖИГЧИН Т.БИЛЭГЖАРГАЛЫН ЭЭЖ Л.НОРОВОО: ХҮҮД МИНЬ ГЭГЭЭЛЭГ, БААТАРЛАГ, ДУРЛАЛТ ЗАЛУУГИЙН ДҮР ЗОХИДОГ БАЙСАН
2026-08-05 07:02:43
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2026-08-05 07:02:00
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2026-08-05 07:01:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-05 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-05 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2026-08-05 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг олдоно
2026-08-05 06:00:00
KHARKHORUM 360° фестиваль энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
2026-08-04 18:26:43
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва БНЭУ-ын элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзалж хийжээ
2026-08-04 16:57:11
Р.Алтангэрэлд “Хүндэт дипломат” хүндэт тэмдгийг гардуулан өглөө
2026-08-04 16:23:14
Шинэ ном танилцуулъя: “ДАРМА БАТБАЯР”
2026-08-04 16:11:25
Туул гол дээрх Зайсангийн баруун талын гүүрний хучилтын засварын ажлыг хийж гүйцэтгэнэ
2026-08-04 15:51:06
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
2026-08-04 15:24:36
Б.Пүрэвдагва: 2026 онд нийслэлд 20 сургууль, 23 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно
2026-08-04 14:54:52
Морингийн даваанаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто зам ашиглалтад орлоо
2026-08-04 14:47:55
“КОП17”-д ажиллах Онцгой байдлын дадлага сургуулийг хийв
2026-08-04 14:11:19
Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал энэ сарын 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 14:06:14
“COP17” хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явна
2026-08-04 14:00:29
“UNCCD COP17”-гийн бэлтгэл ажлын сургалт, семинар болов
2026-08-04 13:41:39
Баянцагаан сумын Чихэртийн зоод “Хаадын хүлэг” өдөрлөг боллоо
2026-08-04 13:31:58
Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Д нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
2026-08-04 12:38:20
“ЮНЕСКО”-гийн соёлыг биет бус өвийг сурталчлав
2026-08-04 11:36:09
Хөл бөмбөгийн “A”, “B” зэрэглэлийн лицензтэй дасгалжуулагчдын сургалт боллоо
2026-08-04 11:16:31
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I ээлжийн бүртгэл 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 10:53:29
ХХААХҮ-ийн салбарын төсвийг нэмэгдүүлэх санал Сангийн яаманд хүргүүлжээ
2026-08-04 10:30:12
АЖ ҮЙЛДВЭР САЙД Г.ДАМДИННЯМ БНХАУ-ЫН ЧАЙНА ГАЗ КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЧАН ЛИАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2026-08-04 10:26:57
Бэлчээрийн ургамлын ургалт ихэнх нутгаар сайн, дунд түвшинд байна
2026-08-04 10:25:38
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 тохиолдол илэрчээ
2026-08-04 10:14:46
ШУМУУЛААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ СУДАЛГААГ УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ
2026-08-04 10:02:59
Баянгол дүүрэг Үндэсний спортын наадамд III байр эзэллээ
2026-08-04 07:28:42
Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн VI чуулга уулзалт боллоо
2026-08-04 07:19:18
2026-08-04 07:04:06
Жюү жицү-гийн дэлхийн аваргын “Дуо” төрөлд мөнгө, хүрэл медаль хүртлээ
2026-08-04 06:59:55
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна
2026-08-04 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |