Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж байна. Нутгийн ихэнх хэсэг нь гантай зуссан тус аймаг зудын “нэн эрсдэлтэй” нөхцөлд байгаа бөгөөд одоогоор 250 мянга орчим мал хорогджээ.
Баянхонгор болон бусад өвөлжилт хүндрэх магадлалтай аймгуудад туслах санаачилгыг УИХ-ын дарга Г.Занданшатар 2020 оны аравдугаар сараас гаргаж, Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Дэлхийн банк, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага зэрэг олон улсын болон хүмүүнлэгийн байгууллагуудад санал, хүсэлтээ илгээсэн билээ.
Улмаар УОК-оос гамшгийн үнэлгээ хийж, Засгийн газар тогтоол гарган Баянхонгор аймагт л гэхэд 480 тонн өвс, 450 тонн тэжээлийг үнэгүй болон 50 хувийн хөнгөлөлттэй үнээр хуваарилсан нь малчдад тараагдаад дуусчээ.
Мөн Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд нутагтаа байгаа болон өөр аймгийн нутагт отроор явж буй малчин өрх бүрд 300 мянан төгрөгийн хүчит тэжээлээр тусалж байгаа юм. Энэ тусламжийн хүрээнд Баянхонгор аймгийн 12011 өрхөд 3113 тонн тэжээл хуваарилагдсаны 477 тонн нь аймагт очоод байгаа аж.
Түүнчлэн МУЗН-ээс 240 өрхөд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас 264 өрхөд малын тэжээл өгсөн байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар тус аймгийн ахмад настнууд, малчин 14 мянган өрхөд зориулж 140 тонн гурил, 70 тонн цагаан будаа, 7000 цай, нийт 400 тонн хүнс, тэжээл авчирснаа гардуулан өгөв. Мөн 100 мянган ширхэг маскийг аймгийн Онцгой комисст өглөө.

Аймгийн төвийн иргэд малчдын нэг настай 10 мянга гаруй малыг тэжээж, онд оруулж байна. Эдгээр малыг албан байгууллагууд 50-100-гаар нь хуваан авч, ажилтнууд ээлжээр маллаж байгаа аж. Түүнчлэн гидропоник аргаар, хөрсгүй технологиор бэлтгэсэн улаан буудайн соёолжийг сум, албан байгууллага, айл өрхүүд тариалж, малдаа өгч байгаа юм байна. Энэ ажилд “NNCC” ХХК-ийн захирал, тус аймагт хэрэгжиж буй “Энх Монгол зоригт” төслийн удирдагч, агрономич З.Чулуунцэцэг арга зүйгээр тусалж, сургалт явуулан, дадлагажуулснаас гадна аймгийн төвд хүлэмжийн тариалалт эрхэлж, одоогоор 19 тонн тэжээл бэлтгэн нийлүүлээд байна.
Энэ аргаар тав хоног ургуулсан тэжээлээр 20 хоног тэжээсэн мал 7-10 кг таргалж байгаа аж.
Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан болон холбогдох ажилтнууд энэ өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт 2021-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, хөтөлбөрийнхөө талаар танилцуулав. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд ингэний сүү, сайжруулсан түлш үйлдвэрлэх, малын тэжээл, хүнсний ногооны кластер үйлдвэрлэл эрхлэх, шинэ суурьшлын бүс байгуулах, Шаргалжуутын рашаан сувиллыг шинэчлэн хөгжүүлэх зэрэг олон төслийг аймгийн захиргаатайгаа хамтран хэрэгжүүлэх гэж байгаа юм байна.
| УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн ахмад настан, малчдад 400 тонн хүнс, тэжээлийн тусламж гардууллаа |
|
Ховд аймгийн Буянт сумаас алга болсон охиныг эрэн сурвалжилж байна
2026-08-05 13:57:14
Олон улсын Таеквон-догийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна
2026-08-05 13:34:07
Зарим голын усны түвшин нэмэгдэж, Онон, Балж гол үерийн аюултай түвшинг давжээ
2026-08-05 12:58:23
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
2026-08-05 12:51:58
Шатахууны хүртээмж 2.5 дахин нэмэгдэж, ШТС-уудын дараалал буурчээ
2026-08-05 12:36:31
Тэгш, сондгой дугаарын зохицуулалтад эдгээр тээврийн хэрэгслүүдийг хамруулахгүй
2026-08-05 12:07:01
БНСУ-ын “Онпум Корпораци” ОБЕГ-т зарлан мэдээллийн цамхгийн сэлбэг хэрэгсэл хүлээлгэн өгчээ
2026-08-05 10:32:21
Улаанбурханаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна
2026-08-05 10:14:38
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт зам хаах байршлууд
2026-08-05 10:11:11
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 дуудлага бүртгэгджээ
2026-08-05 09:44:49
Он гарсаар усны ослын улмаас 59 иргэн амиа алдсаны 14 нь хүүхэд байжээ
2026-08-05 08:50:28
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-08-05 07:03:59
ЖҮЖИГЧИН Т.БИЛЭГЖАРГАЛЫН ЭЭЖ Л.НОРОВОО: ХҮҮД МИНЬ ГЭГЭЭЛЭГ, БААТАРЛАГ, ДУРЛАЛТ ЗАЛУУГИЙН ДҮР ЗОХИДОГ БАЙСАН
2026-08-05 07:02:43
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2026-08-05 07:02:00
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2026-08-05 07:01:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-05 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-05 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2026-08-05 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг олдоно
2026-08-05 06:00:00
KHARKHORUM 360° фестиваль энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
2026-08-04 18:26:43
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва БНЭУ-ын элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзалж хийжээ
2026-08-04 16:57:11
Р.Алтангэрэлд “Хүндэт дипломат” хүндэт тэмдгийг гардуулан өглөө
2026-08-04 16:23:14
Шинэ ном танилцуулъя: “ДАРМА БАТБАЯР”
2026-08-04 16:11:25
Туул гол дээрх Зайсангийн баруун талын гүүрний хучилтын засварын ажлыг хийж гүйцэтгэнэ
2026-08-04 15:51:06
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
2026-08-04 15:24:36
Б.Пүрэвдагва: 2026 онд нийслэлд 20 сургууль, 23 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно
2026-08-04 14:54:52
Морингийн даваанаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто зам ашиглалтад орлоо
2026-08-04 14:47:55
“КОП17”-д ажиллах Онцгой байдлын дадлага сургуулийг хийв
2026-08-04 14:11:19
Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал энэ сарын 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 14:06:14
“COP17” хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явна
2026-08-04 14:00:29
“UNCCD COP17”-гийн бэлтгэл ажлын сургалт, семинар болов
2026-08-04 13:41:39
Баянцагаан сумын Чихэртийн зоод “Хаадын хүлэг” өдөрлөг боллоо
2026-08-04 13:31:58
Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Д нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
2026-08-04 12:38:20
“ЮНЕСКО”-гийн соёлыг биет бус өвийг сурталчлав
2026-08-04 11:36:09
Хөл бөмбөгийн “A”, “B” зэрэглэлийн лицензтэй дасгалжуулагчдын сургалт боллоо
2026-08-04 11:16:31
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I ээлжийн бүртгэл 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 10:53:29
ХХААХҮ-ийн салбарын төсвийг нэмэгдүүлэх санал Сангийн яаманд хүргүүлжээ
2026-08-04 10:30:12
АЖ ҮЙЛДВЭР САЙД Г.ДАМДИННЯМ БНХАУ-ЫН ЧАЙНА ГАЗ КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЧАН ЛИАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2026-08-04 10:26:57
Бэлчээрийн ургамлын ургалт ихэнх нутгаар сайн, дунд түвшинд байна
2026-08-04 10:25:38
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 тохиолдол илэрчээ
2026-08-04 10:14:46
ШУМУУЛААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ СУДАЛГААГ УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ
2026-08-04 10:02:59
Баянгол дүүрэг Үндэсний спортын наадамд III байр эзэллээ
2026-08-04 07:28:42
Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн VI чуулга уулзалт боллоо
2026-08-04 07:19:18
2026-08-04 07:04:06
Жюү жицү-гийн дэлхийн аваргын “Дуо” төрөлд мөнгө, хүрэл медаль хүртлээ
2026-08-04 06:59:55
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна
2026-08-04 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |