УОК-оос мэдээлэл хийх үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Цагаан сараар хөл хорио тогтооно гэлээ. Үзэгчгүй, 128 бөх барилдана гэсэн шийдвэр хэвээрээ байгаа юу?
-Үндэсний бөхийг барилдааныг зохион байгуулах санал ирсэн. УОК үүнийг судалж үзсэн. Хөл хорионы үед бөхийн барилдаан зохион байгуулах шаардлагагүй гэж үзсэн.
-Нийтийн тээвэр явуулахгүй гэлээ. Төрийн албан хаагчид яаж ажилдаа явах вэ?
-Бүх нийтийн бэлэн байдлын үед зайлшгүй ажиллах шаардлагатай аж ахуйн нэгжийн алба хаагчид ажлын үнэмлэх, бичиг баримтаар хөдөлгөөнд оролцоно. QR кодтой холбоотой асуудал гардаг. Давхар хяналт тавина.
-Хөдөө, орон нутагт хөл хорио тогтоох уу?
-Хөдөө, орон нутаг руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлана. Гэхдээ орон нутагт хатуу хөл хорио тогтоохгүй. Гол нь Цагаан сарыг тэмдэглэхгүй байх талаар чиглэл өгнө.
-Хатуу хөл хорио тогтоохоос өмнө эрсдэлтэй юм биш үү?
-Эрүүл мэндийн яам, эрдэмтдийн зөвлөлөөс хоёрдугаар сарын 6-наас хөл хорио тогтоох санал гаргасан. Гэхдээ товлосон хугацаа биш байсан. Хоёрдугаар сард хөл хорио тогтоох ёстой. Ингэж байж халдварын голомтыг хумина гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс Цагаан сарын үеэр хөл хорио тогтоохоор боллоо. Хөл хорио тогтоосон хугацаанд нийслэлийн иргэдийг шинжилгээнд хамруулна. Ингэхдээ орон нутгаас PCR лабораторийг нийслэлд төвлөрүүлнэ. Тэгэхээр хоногт 35-40 мянган хүнийг шинжилгээнд хамруулах боломжтой.
Цагаан сараас өмнө халдвар тархах эрсдэл бий. Гэхдээ бид аль болох ажил цалгардуулахгүй байхад анхаарч байна. Цаашид хэрхэх нь иргэдээс хамаарна. Нэгэнт Цагаан сар тэмдэглэхгүй гэж байгаа тохиолдолд бэлэг сэлт бэлдэх шаардлагагүй.
| Цагаан сараар бөх барилдахгүй |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |