Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэл хийж байна. Тэрбээр Цагаан сарын өдрүүдээр Улаанбаатар хотод өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд хийгдэх ажлууд болон цаашид эдийн засгаа сэргээх, иргэн болон бизнесийн салбарын уялдаа холбоог хангаж ажиллах талаар танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газраас цар тахлын энэ үеийг эрсдэл багатай даван туулахаар ажиллаж байгаа гэв. Тиймээс ойрын хугацаанд цогц хөтөлбөрөө боловсруулаад, ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ гэв.
Цагаан сарын үеэр буюу битүүний өдрөөс эхлэн энэ сарын 23-ны өглөөний 06:00 цаг хүртэл хүртэл 12 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоох санал гаргасан байна. Тиймээс Цагаан сарын энэ өдрүүдэд цахимаар золголт хийж, цаг үе тайван болохоор аав, ээж, ах, дүүтэйгээ золгохыг уриаллаа.
Шадар сайд С.Амарсайхан “Хөл хорионы үед халдварыг 3-4 дахин бууруулах зорилт тавьсан” гэв. Мөн “Нэг хаалга, нэг шинжилгээ”-нд хамруулах юм байна.
"Нийт 280 баг ажиллана. Арав хоногт 420 мянган айл өрхөд шинжилгээ хийнэ. Мөн эмнэлгийн зайлшгүй үйлчилгээ, хүнс хэрэглээ, зөөврийн ус, буяны үйл ажиллагаа зэргийг зөвшөөрөх юм. Гэрээс гарахгүй байх шаардлагыг хатуу баримтална. Иргэдэд нийтийн тээвэр үйлчлэхгүй" гэлээ.
| С.АМАРСАЙХАН: Хөл хорионы үед иргэдэд НИЙТИЙН ТЭЭВЭР үйлчлэхгүй |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |