Өнөөдрийн байдлаар БНЭУ-аас эх орондоо ирэхээр 480 орчим иргэн хүсэлтээ гаргасан байна. Эдгээр иргэдийн 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, 164 нь оюутан, 260 нь насанд хүрээгүй хүүхэд, 44 нь бусад шалтгаантай иргэд байна. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч Энэтхэгт байгаа монголчуудыг авчрах тусгай үүргийн нислэгийн талаар санал солилцжээ. Шадар сайд Ө.Энхтүвшин “Бид болж өгвөл хамгийн том суудлын багтаамжтай онгоцоор нислэг үйлдэхийг судалж байна. Бидэнд тулгарч байгаа бэрхшээл нь Энэтхэг улсын өнцөг булан бүрт, олон хотод манай улсын иргэд тархан байршсан байна. Тиймээс аль хэсэгт хамгийн ихээр хүн олноор төвлөрсөн байна, аль хот руу нислэг үйлдэх вэ зэрэг судалгаан дээр Монгол Улсын Онцгой комиссын Шуурхай Штаб, Гадаад харилцааны яам, Элчин сайдын яам ажиллаж байна. Энэ амралтын өдрүүдээр ирэх долоо хоногт захиалгат нислэгийн хугацааг товлон тодорхой болгох үүргийг Улсын Онцгой комиссын Шуурхай штабт өгсөн. Түүнчлэн, нислэгээр ирэх бүх иргэдийг шинжилгээнд хамруулах боломж нөхцөлийг ноён Элчин сайд таныг анхааралдаа авахыг хүсье” хэмээн онцоллоо.Элчин Сайд М.П.Сингх “Ковид-19 халдварын цар тахлын талаар Монгол Улс үнэхээр сайн ажиллаж байгаа талаар ДЭМБ-ын мэдээллийг хараад баяртай байна. Энэ бол таны удирдлага болон танай хамт олны ач тус юм. Манай улс 41 хоногийн турш нэг тэрбум 300 хүнийг тусгаарласан. Монгол Улс иргэнээ татан авах асуудлыг бүрэн дэмжиж байна” гэжээ.
| Энэтхэгээс эх орондоо ирэх хүсэлт гаргасан 164 нь оюутан, 260 нь насанд хүрээгүй хүүхэд байна. |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |