Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Барилга, хот байгуулалтын яаманд ажиллаж, салбарын үйл ажиллагаатай танилцсан. Энэ уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийслэлд бүтээн байгуулалтын ажлуудыг үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Улаанбаатар хотод гэр хорооллыг орон сууцжуулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ.
Тухайлбал, "Залуус 1, 2, 3” хороолол барих, Био Сонгино, Налайхын орчим, Баянголын ам зэрэг хэд хэдэн байршилд орон сууцны хороолол барих бодлого боловсруулж байгаа.
Гэхдээ шүүмжлэлттэй, тулгамдсан асуудал гарч байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, барилгын тусгай зөвшөөрөлтэй холбоотой олон асуудал шийдэгдэхгүй, ажлыг гацаадаг байдал ажиглагдсан. Ажлаа авснаас хойш барилгын тусгай зөвшөөрөл дээр ажиллаж, түргэн шуурхай явуулах шаардлага тавьсан. Үүний үр дүнд 57 хоногийн үйл явцтай барилгын зөвшөөрөл, газрын хугацаа сунгах, нэршил өөрчилдөг ажлыг шуурхайлж, 14 хоног болгосон. Гэтэл үл үзэгдэгч хар гарууд гарч ирсэн. Цаашид энэ үл үзэгдэгч хар гаруудыг хөгжөөхгүй байхад анхаарах хэрэгтэй. Бид ч бас үүнийг шахна. Тал талдаа хариуцлагатай байвал Улаанбаатар хотод барилга барих зардал буурна. Үүнийг дагаад үнэ багатай, тохилог орон сууц барихад хоёр талаасаа бодлогоо нийлүүлье. Хотын захиргаа дангаараа 20 жил ужгирсан асуудалтай тэмцэхэд хэцүү шүү” гэв.
Д.СУМЪЯАБАЗАР: Ажлаа авснаас хойш барилгын тусгай зөвшөөрлийг шуурхай гаргахад анхаарч ажилласан |
|