Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Барилга, хот байгуулалтын яаманд ажиллаж, салбарын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, төр, хувийн хэвшил харилцан уялдаатай ажиллах шаардлагатай гэсэн юм. Тэрбээр “Цаашид дэд бүтцийн асуудлыг зөв шийдэхгүй бол аж үйлдвэржсэн нийгэмд амьдарч, орон сууцтай улс болно гэж хэлэхэд хүнд. Орон сууцтай болгоё гэж зорьсон айлууд нь орон сууцтай болж чадахгүй. Нэг өрөө байртай хүн хоёр өрөө байртай, хоёр өрөөтэй нь гурван өрөө байртай болох хөдөлгөөн статистик дээр ажиглагддаг юм байна. Тиймээс бидний хувьд энэ асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Өмнөх Засгийн газруудын сайн явсан ажлыг бид залгамжилж авч явна. Хотын даргууд ч сайн зүйл хийж байсан. Тэдний ажлыг ч үргэлжлүүлнэ.
Үүний хүрээнд хийгдэх нэг ажил нь "Залуус 1, 2, 3 дугаар хороолол" буюу шинээр эхлэх төсөл. Энэ төсөл дээр Ажлын хэсэг байгуулна. Үүнийг бид одоо ярьж байгаа юм биш. Одоогоос таван сарын өмнө ярьж байсан. Үүнийг хийхдээ бид нэг хорооллыг нь туршилтын байдлаар хийж үзмээр байгаа юм. Тодруулбал, өрхийн эмнэлэг болон спорт комплекс зэргийг төсвөөр барина. Орон сууц нэгдсэн зургаар явна. Барилгын материал, ам метрийн үнэ нэгдсэн зурагт орно. Мөн барилгын ажилд шалгуур тавина. Шалгуурт нийцсэн компани гүйцэтгэгч болоод, нийцээгүй нь туслан гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэнэ. Энэ байранд хэн орох вэ гэдгийг ч төр шийднэ. Өнөөдрөөс байгуулж буй Ажлын хэсгийг Ц.Нямдорж сайдаар ахлуулахаар урьсан" гэлээ.
| ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: "Залуус 1, 2, 3 дугаар хороолол" барих Ажлын хэсгийг Ц.Нямдорж сайд ахална |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |