• Өнөөдөр 2025-04-23

ЕРӨНХИЙ САЙД барилгын салбарынхантай уулзаж байна

2021-02-02,   612

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ барилгын салбарынхантай уулзаж байна. Тэрбээр өчигдөр онцгой байдлын салбарынхан болон УОК-ын шуурхай штабын ажилтай танилцаад байсан юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр "Өглөөний уулзалт хийх нь зүйтэй гэж бодож байгаа юм. Учир нь үдээс хойш даваа гарагт бүлгийн хуралтай, мягмар гарагт байнгын хороотой, лхагва гарагт Засгийн газрын хуралтай, пүрэв, баасанд чуулгантай, амжихгүй байна. Мөн сайдууд бүгд хамрагдаж чадахгүй, хурлын дундуур хүмүүс гарч яваад эцэст нь үр дүнгүй тарах тохиолдол байдаг.
 
Тиймээс хувийн хэвшлийнхэнтэй, салбарынхантай уулзахад өглөөний цагийг ашиглах, ер нь өглөө эрт босдог, ажил хэрэгч байх соёл тогтоохыг хүсэж байна. Цаг тооцоод үзсэн хамгийн багадаа долоо хоногт гурван уулзалт хийх боломжтой юм билээ. Нөгөөтэйгүүр төрийн ордонд олон хүн цугладаг хурлууд зүгээр нэг зөвлөмж гаргаад тарчихдаг. Тийм үр дүнгүй хурал биш, нэг хурал нэг шийдэл байдалтайгаар явах нь зүйтэй. 
 
Дэлхий нийт үргэлж цар тахалтай байхгүй. Үүнийг даван туулна. Цар тахлын дараах үеийн эдийн засгийн төлөвлөгөөндөө одооноос орно. Залуучуудын хувьд байрны 30 хувийн урьдчилгаа хүнд байна. Улаанбаатар хотыг тойрсон 25 км-ийн радиуст дэд бүтэц хийнэ. Хот газраа үнэтэй өгдөг тул барилга үнэтэй баригддаг" гэлээ.

ЕРӨНХИЙ САЙД барилгын салбарынхантай уулзаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188