Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч дарга Ж.Лхагвасүрэн: “Чингэлтэй дүүргийн иргэд оршин суугчид хөл хорио тогтоосон өдөр гадуур явахгүй. Банк санхүү, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд дотоод ажлыг зохион байгуулах чиглэлийг өгсөн. Зайлшгүй ажиллах шаардлагатай аж ахуйн нэгжүүд 08.00 цагаас өмнө ажилчдыг цуглуулж, 18.00 цагаас хойш хөдөлгөөнд оролцуулах хэлбэрээр дотоод зохион байгуулалтыг хийлгэж байна.Чингэлтэй дүүргийн хувьд 63.9 км хилийн цэс бүхий нутаг дэвсгэрийг хамардаг. Дүүргийн хэмжээнд тойроод 656 цэгт албан хаагчдыг байршуулж орох гарах хөдөлгөөнийг бүрэн хаана. Цагдаагийн байгууллага болон Зэвсэгт хүчний туслалцаатайгаар 2000 гаруй албан хаагч оролцсон хөл хорионы арга хэмжээг авна. Эрүүл мэндийн болон бусад зайлшгүй шалтгаанаар хөдөлгөөн хийх шаардлагатай иргэдийг 7 цэгт орж гаргахаар зохицуулалтыг хийнэ. Мөн Түргэн тусламжийн 103 болон бусад эрүүл мэндийн байгууллагууд ажиллана. “Хөл хориог тогтоосон үед хөдөлгөөн хийсэн иргэдийг Зөрчлийн хуулиар арга хэмжээ авна. Нийтийн тээврийн хувьд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэвтрэхгүй аж. Зайлшгүй шаардлага гарч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, хөдөлгөөнд оролцох хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн хувьд Яаралтай тусламжийн 101,102,103 болон Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабын 7000-7105 дугаарт хандаж болно
| Хөл хориог тогтоосон үед хөдөлгөөн хийсэн иргэдийг Зөрчлийн хуулиар арга хэмжээ авна. Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд дараах утасаар хандах хэрэгтэй |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |