УИХ-ын чуулганы хуралдаанаар Авлигын эсрэг хууль, Шүүхийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн тавьсан хоригийг хэлэлцэж байна. Уг хоригтой холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа. Тухайлбал, УИХ-ЫН ДЭД ДАРГА Т.АЮУРСАЙХАН “Оюутолгойн гэрээг авлигын үндэслэлтэй хийгдсэн байж болзошгүй гэдэг асуудал байна. Гэмт хэргийн улмаас гадаадын шүүхээр царцаагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгийг Монгол Улсад авчрах холбогдогч этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх асуудлыг ярьж байна. Оффшор бүсээс мөнгө оруулж ирэх саналыг 100 хувь дэмжиж байна. Үүний төлөө явах ёстой, үргэлжлүүлж ажиллах ёстой. Оюутолгойн гэрээ бол катрингийн 20.7 тэрбум төгрөг, кэмпийн үйлчилгээний гэрээгээр 43.2 тэрбум, шатахууны борлуулалтын 418.4 тэрбумын авлигын асуудал хөндөгдсөн. Зарим нь шүүх дээр тогтоогдсон, шийдвэр нь гарчихсан.
Дээр нь үл хөдлөх хөрөнгөөр авлига авсан байж болзошгүй, Оюутолгойн бүтээн байгуулалтад ажил гүйцэтгэх нэрээр тендерийн эрх авсан. Энэ эрхийг нь бодит өртгөөс хэт өндөр үнээр гүйцэтгэсэн гээд олон асуудал байгаа.
Гадаадын шүүх дээр асуудлууд үүссэн. Мэдээллийн ил тод байдлын хооронд татварын суурийг багасгаж ашгийг шилжүүлэхийн эсрэг Олон Улсын хөтөлбөрт Монгол Улсыг нэгдээч гэдэг урилгад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн яамнаас боломжгүй гэдэг хариу өгсөн. Үүний улмаас хар жагсаалтад орж мэдээлэл солилцох, оффшороос мөнгө татах боломжгүй болсон. Бид энэ хөтөлбөрт нэгдэх хүсэлтийг удаа дараа өгч байж, шаардсаны хүчинд оффшор дахь мөнгө ил болж, тодорхой хөрөнгүүд Хонгконг болон Лондонгийн шүүх дээр царцаагдаж байгаа гэдэг мэдээллийг авсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ мөнгийг Монгол Улсад татах нэхэмжлэлийг гаргасан.
Үүний завсраар хэсэг бүлэг этгээд гар хөлөөрөө дамжуулж, Засгийн газрын нэрийг барьж энэ нэхэмжлэлийг татсан эсэх асуудал байвал бид хуулийн хариуцлага тооцох ёстой. Өчигдөр УИХ-ын удирдлагууд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй санал солилцсон. Ерөнхий сайдын байр суурь хатуу байгаа. Өнөөдөртөө багтааж энэ нэхэмжлэхийг Монгол Улсын Засгийн газрын өмнөөс гаргана. Энэ үйл ажиллагааг доголдуулсан, захиалагч болон гүйцэтгэгч этгээдийг ил болгож, улс төрийн болон хуулийн хариуцлага ногдуулах ёстой гэж үзэж байна. Бид хуйвалдсан, хаацайлсан хүмүүс биш. Нийт гишүүдтэйгээ хамтраад явах ёстой” гэлээ.
| Т.АЮУРСАЙХАН: Засгийн газрын нэрийг барьж нэхэмжлэл татсан бол хуулийн хариуцлага тооцох ёстой |
|
“NO BRAND” дэлгүүр Монголд албан ёсоор нэвтэрнэ
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
Ц.МАРАЛЖИНГОО: Тулааны хурд, мэдрэмжээ сайжруулж, сэтгэлзүйгээ удирдах чадвараа илүү хөгжүүлж байгаа
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
Засгийн газар Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх тухай тогтоолыг хэлэлцэж байна
2026-05-06 11:23:03
Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
2026-05-06 11:22:40
Хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасны улмаас 25 хүн хохирчээ
2026-05-06 11:19:47
Гадаад харилцааны сайд, ССАЖЗ-ын сайд нарын уулзалт боллоо
2026-05-06 11:10:23
Оросын холимог тулаанчдын тэмцээний эрх сэргэлээ
2026-05-06 10:58:55
ЧОЙМБОЛЫН БОЛДЫН ЧАСХИЙСЭН ДҮРҮҮД
2026-05-06 08:48:54
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-05-06 08:00:04
Дарханы тамирчид спортын цол, үнэмлэх, тэмдгээ гардан авлаа
2026-05-06 07:10:00
Ж.ЭНХБАЯР “НУУВЧИНДАА” ОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ХҮЧ ҮЗЭХЭЭР БЭЛДЭЖ ЭХЛЭВ ҮҮ
2026-05-06 07:00:00
SOS:ЧАНАРГҮЙ ГЕЛЭН БУДАГ БА ГЭРЛЭЭС ҮҮДЭЖ ХУМСНЫ ХАВДРААР ӨВЧЛӨГСӨД ХУВИЙН ЭМНЭЛЭГТ ДУГААРЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-05-06 07:00:00
ХУУРАМЧ ДИПЛОМЫН АСУУДЛААС БОЛЖ АМИА ЕГҮҮТГЭСЭН БАГШ Т-ИЙН ЭХНЭР Д.ЛХАМСҮРЭН: ХАНЬ МИНЬ ТӨРИЙН 120 САЯ ТӨГРӨГИЙГ АМИАРАА ТӨЛСӨН ДӨӨ
2026-05-06 07:00:00
ТӨРИЙН ЦАГДАА ЧҮЛТЭМ “ПАНЗ”
2026-05-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |