Шинэ Засгийн газарт хэнийг авч үлдэж, хэнийг гаднаас нэмэх талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар ярилцсан гэх мэдээлэл бий. Үндсэн хуулийн дагуу УИХ-аас Засгийн газарт “давхар дээл”-тэй сайд дөрөв хүртэл байх юм. Тэгэхээр өмнөх Засгийн газраас УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар авч үлдэхээр болжээ. Шадар сайд Я.Содбаатарын оронд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр яригдаж байсан. Тэрбээр “Ямар нэгэн албан тушаалд очихгүй” гэдгээ мэдэгдсэн бол Улаанбаатар хотын дарга асан, УИХ-ын гишүүн С.Амарсайханыг хамгийн боломжит хувилбар гэж үзсэн байна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн нэр яригдаж байсан ч Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буй энэ үед “Намын ажлаа орхихгүй” гэсэн аж. Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалыг ЗГХЭГ-ын даргын албан тушаалд зүтгүүлж буй гэх мэдээлэл бий. Түүний хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ойрын хүн гэгддэг.
Харин Байгаль орчны сайд Д.Сарангэрэлийг явуулж, оронд нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг тавих шуум яригдаж байна. Сангийн сайдын хувьд Ч.Хүрэлбаатарыг үлдээх үү эсвэл Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхланг томилох уу гэх тохироонд хүрч чадахгүй байгаа аж.
Харин хуучин сайдуудаас Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарыг улираан томилохоор ярилцаж байгаа аж.
Боловсрол, шинжлэх ухааны сайдаар тус яамны дэд сайд Г.Ганбаяр, Соёлын сайдаар Гадаад харилцааны дэд сайд асан Б.Батцэцэгийн нэр яригдаж байна. Харин Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан албан тушаалдаа үлдэх эсэх нь тодорхойгүй байгаа юм.
УИХ-ын намрын чуулган энэ баасан гарагт хаах товтой байгаа. Тэгэхээр өнөөдөр, маргааш хоёр өдөрт багтааж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нарынхаа нэрийг оруулж ирэх хэрэгтэй болж байна.
| Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллах САЙД НАРЫН НЭРС тодорч эхэллээ |
|
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |