УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг томилох тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж , хариулт авч байна.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА: Өмнөх Засгийн газар нь хуурах, бас дахин хуурах гэдэг стратегиар ажилласаар байгаад эдийн засгийг хүнд байдалд оруулсан. Тэгээд зугтсан. Та бас хуурах бодлого барих уу. Танд асуудлыг бодитоор шийдэх эрмэлзэл бий юү. "Ковид-19"-ийн эсрэг эдийн засгийн төлөвлөгөө байна уу. Иргэд маргаашийн тэтгэвэр, цалин өгч чадах болов уу гэж асууж байна. Татвар, шимтгэлийн орлого бүрдэхгүй нь тодорхой болчихлоо. Цаашид цалин, тэтгэвэр тэтгэмжийг ямар орлогын эх үүсвэрээр тавихаар төлөвлөж байгаагаа хэлээч. Төсөв батлагдахад "Бид маш их өр дарсан" гэж ярьсан. Гэтэл Дэлхийн банк биднийг шившиг болгож байна. Ингэхдээ Монгол Улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 300 хувьтай тэнцэх өртэй болчихлоо гэж зарлаж байна. Танд өрөө дарах ямар бодолтой байгаа вэ.
ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШИГЧ Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Өрийг хүмүүс өөрөөр ойлгоод байна. Засгийн газрын өр найман сая ам.доллар, Төв банкны өр 2.1 сая ам.доллар, арилжааны банкуудын өр 1.7 сая ам.доллар, Хөгжлийн банк, "Энержи" ресурс, Оюутолгойтой холбоотой өр найман сая ам.доллар. Өртэй холбоотой асуудлын ихэнх нь хөрөнгө оруулалт хийгдээд явж байгаа. Улсын төсөв 4.5 их наядаар ДНБ-ийн 11 орчим хувиар тасарсан. Гэхдээ бид цар тахлын дараах эдийн засгийн төлөвлөгөө гаргасан. Түүхий эдийн үнэ харьцангуй өндөр байна. Тиймээс цалин, тэтгэвэр тэтгэмжээ тавьж чадахгүй байх нөхцөл үүсээгүй.
| "Монгол Улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 300 хувьтай тэнцэх өртэй болчихлоо" |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |