• Өнөөдөр 2024-05-18

"Дубайн гэрээтэй холбоотой асуудлыг Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаас асуу"

2021-01-27,   637

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат асуулт асуулаа.
 
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ: Таныг Ерөнхий сайдад нэр дэвшээд орж ирж байгаад гайхаж байна. Ард түмнийг доромжилж байгаа нэг хэлбэр үү. Монголын Засгийн газар алдаа гаргаж бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. ЗГХЭГ-ын дарга хийж байсан хүний хувьд алдаанд таны оруулсан хувь нэмэр байгаа байх. Яагаад огцорчихоод буцаад нэр дэвшиж байгаа юм бэ. Та сүүлийн богинохон хугацаанд амжилттай карьер хийсэн байна. Оюутолгойн асуудал байна. Далд уурхайд хоёр тэрбум ам.доллар нэмэгдчихжээ. 2050 онд бид ногдол ашгаа авах нь. Монгол Улс өрөнд ороод дуусах нь. Сүүлийн хоёр жил ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа юу хийсэн бэ. Цаашид яаж ажиллах вэ. Олонх Ерөнхий сайдаа томилох байх. Гэхдээ Монголын ард түмнийг ингэж доромжилж байна.
 
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Би 80-аад оны төлөөлөл. Хүнд хэцүүг илүү мэдэрч, ах нараас илүү ардчилсан үнэт зүйлийг ойлгох байх гэж бодож байгаа.  Дубайн гэрээтэй холбоотой асуудлыг та улс төржиж ярьж байна. Учрыг нь та  Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаас асуу. Яагаад Ерөнхий сайд байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж өөрийнхөөрөө захирамж гаргасан бэ гэдгийг асуу. Яагаад гэрээнд 11 зүйл заалт өөрчилж, өнөөдөр ногдол ашиг авахгүй болсныг асуу. Өөрсдөдөө зориулж өршөөлийн хууль баталсныг асуу. Эрдэнэтийн 49 хувийг асуу. Энэ бүх зүйл өрнөж байхад би байгаагүй. Гэхдээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ завхралыг засахын тулд хичээсэн. Цаашид ч энэ байр сууриндаа хатуу байх болно. 

"Дубайн гэрээтэй холбоотой асуудлыг Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаас асуу"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-28 12:51:04
    Н.ЛХАГВАДОРЖ: УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ГАНБАТЫН АСУУЛТЫН ӨНГӨ, ЗОРИЛГО НЬ АН-ЫН ГИШҮҮДИЙНХ БИШ, НАМЫН НЭР ХҮНДИЙГ БОДЛОГООР УНАГАСАН ҮЙЛДЭЛ ЮМ. МОНГОЛЫН УКРАИНEЦ, ДҮРВЭГЧ ЧИМЭДИЙН САЙХАНБИЛЭГТЭНГҮҮДИЙГ ЧИНГИСИЙН ТӨРИЙН ЦААЗААР ШИЙТГЭE. МОНГОЛ ТӨРИЙГ АРИУН БАЙЛГАЯ. МУ-ЫН 32 ДАХЬ EРӨНХИЙ САЙД ЛУВСАННАМСРАЙН ОЮУНЭРДЭНИЙ ЗАМ МӨР ШУЛУУН БАЙГ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188