УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын 11 гишүүний өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Тухайлбал, УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ “Өчигдөр хоёр ч байнгын хорооны хурлаар энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээгүй. УИХ-ын гишүүд хоорондоо намаар талцмааргүй байна. Хүний эрхийн асуудал болон гадаадад байгаа иргэдийг анхаарахгүй бол болохгүй байна. Ядаж төлөвлөсөн нислэгээ цуцалсан бол нөхөн төлбөр өгдөг байх заалт оруулсан. Энэ бол дарга нарын ажлын хариуцлагыг дээшлүүлнэ. Цаана нь хүний амь, амьдрал байгаа шүү дээ. Тэрний, энэний санаачилсан хууль гэхгүйгээр анхаарал хандуулаад өгөөч. УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулийн төсөлд Засгийн газар нь хуулийнхаа хугацаанд санал өгөхгүй байна шүү дээ. Энэ гурван хуулийн төслийг чи, би гэхгүйгээр шаардлагатай зохицуулалтыг хийчихмээр байна” гэхэд УИХ-ын гишүүн Ц.ТУВААН “УИХ-ын гишүүдийн бүрэн эрх байгаа. Хуулиа санаачлаад өгсөн. Хуульд зааснаас илүү хугацаанд Засгийн газраас санал хүлээсэн. Хариу ирээгүй” гэв. Тэрбээр “УИХ-ын Тамгын газарт тов тогтоолгох хүсэлтээ өгөөд УИХ-ын даргад өргөн барьсан. Засгийн газраас санал аваагүй байж хууль оруулж ирлээ гээд зарим гишүүн эсрэг санал дарсан. Энэ бол яаралтай горимоор хэлэлцэх хууль. Б.Баттөмөр дарга бид хэд энэ хуулийн хугацааг сунгах тал дээр харилцан ойлголцож нэг дор хэлэлцээд явъя гэж шийдсэн. Хуулиа явуулах үүднээс Засгийн газарт дахиад бичгээ явуулсан. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын гишүүдийн хууль санаачлах бүрэн эрхийн асуудал дээр Засгийн газар хайнга хандаж байна. Дэгийн дагуу явах ёстой” гэдэг сануулгыг хэлээд энэ хуулийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд улстөржилгүй дэмжээд яваасай гэж хүсэж байна” гэв.
| Н.АЛТАНХУЯГ: Төлөвлөсөн нислэгээ цуцалсан бол нөхөн төлбөр өгдөг байх хэрэгтэй |
|
“NO BRAND” дэлгүүр Монголд албан ёсоор нэвтэрнэ
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
Ц.МАРАЛЖИНГОО: Тулааны хурд, мэдрэмжээ сайжруулж, сэтгэлзүйгээ удирдах чадвараа илүү хөгжүүлж байгаа
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
Засгийн газар Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх тухай тогтоолыг хэлэлцэж байна
2026-05-06 11:23:03
Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
2026-05-06 11:22:40
Хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасны улмаас 25 хүн хохирчээ
2026-05-06 11:19:47
Гадаад харилцааны сайд, ССАЖЗ-ын сайд нарын уулзалт боллоо
2026-05-06 11:10:23
Оросын холимог тулаанчдын тэмцээний эрх сэргэлээ
2026-05-06 10:58:55
ЧОЙМБОЛЫН БОЛДЫН ЧАСХИЙСЭН ДҮРҮҮД
2026-05-06 08:48:54
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-05-06 08:00:04
Дарханы тамирчид спортын цол, үнэмлэх, тэмдгээ гардан авлаа
2026-05-06 07:10:00
Ж.ЭНХБАЯР “НУУВЧИНДАА” ОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ХҮЧ ҮЗЭХЭЭР БЭЛДЭЖ ЭХЛЭВ ҮҮ
2026-05-06 07:00:00
SOS:ЧАНАРГҮЙ ГЕЛЭН БУДАГ БА ГЭРЛЭЭС ҮҮДЭЖ ХУМСНЫ ХАВДРААР ӨВЧЛӨГСӨД ХУВИЙН ЭМНЭЛЭГТ ДУГААРЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-05-06 07:00:00
ХУУРАМЧ ДИПЛОМЫН АСУУДЛААС БОЛЖ АМИА ЕГҮҮТГЭСЭН БАГШ Т-ИЙН ЭХНЭР Д.ЛХАМСҮРЭН: ХАНЬ МИНЬ ТӨРИЙН 120 САЯ ТӨГРӨГИЙГ АМИАРАА ТӨЛСӨН ДӨӨ
2026-05-06 07:00:00
ТӨРИЙН ЦАГДАА ЧҮЛТЭМ “ПАНЗ”
2026-05-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |