УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцсэн байна. Тодруулбал, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжих тухай болон Авлигын эсрэг тухай хууль, Шүүхийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн байна. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Бүлгийн хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг 100 хувь дэмжсэн байна.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өмнө нь Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор зургаан жилийн хугацаатай УИХ томилдог байсан. Харин хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын санал болгосноор томилдог болж байгаа юм. Энэ заалт дээр Ерөнхийлөгч хориг тавьсан. Мөн АТГ-ын дарга дэд даргаа өөрөө томилдог болсон. МАН-ын бүлэг хэлэлцээд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Хүлээн авахгүй байх шалтгаан нь “Үндсэн хуулийн дагуу хийгдэж байгаа өөрчлөлт. Үндсэн хуульд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилсан сэргийлэх үүрэг нь Засгийн газарт байгаа. Тэгэхээр Ерөнхий сайдын санал болгосноор АТГ-ын даргыг УИХ томилно” гэлээ.
Мөн “Сүүлийн үед АТГ-ыг Засгийн газар авчихсан мэтээр ярьж байна. Тийм зүйл байхгүй. УИХ-ын харьяа байгууллага хэвээрээ байгаа” гэв. Бусад хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг мөн МАН-ын бүлэг хүлээн авах боломжгүй гэж үзжээ.
Түүнчлэн “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрыг бүрдүүлэх нь Ерөнхий сайдын бүрэн эрх болсон. Засгийн газрын бүтцэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Яамдуудад өөрчлөлт орохгүй гэсэн үг. Харин бүрэлдэхүүний хувьд энэ долоо хоногт Ерөнхий сайд УИХ-д танилцуулж, томилж, тангараг өргүүлэх байх. Ерөнхий сайд бүрэлдэхүүнээ өөрийн эрх мэдлийн хүрээнд шийднэ” гэлээ.
| Д.ТОГТОХСҮРЭН: Засгийн газрын бүтцэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |