Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Ян Жин нар Шанхай хотноо уулзаж, Замын-Үүдийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсэд хөрөнгө оруулалт татаж, шаардлагатай дэмжлэг, бүх талын ойлголцлыг бий болгосноор олон улсын жишиг бүс бүтээн байгуулах бололцоотойг талууд онцлов.
Шадар сайд С.Амарсайхан “Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг дэмжих, дэд бүтцийг цогцоор нь барьж дуусгах зорилтыг дэвшүүлэн хамтын ажиллагааны бүсийн Монгол талын 300 га газрын дэд бүтцийг шийдэж, хамтын ажиллагааны бүсийг нээх суурь нөхцөлийг хангасан. Улмаар 2027 онд багтаан 900 га газрын дэд бүтцийг бүрэн шийдэх төлөвлөгөөтэй байгаа” гэдгийг хэлэв.
БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Ян Жин Монгол, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, иж бүрэн стратегийн түншлэл тогтоосны 10 жилийн ойн хүрээнд хоёр улсын хамтын ажиллагаа бүх салбарт идэвхжиж буйд баяртай байгаагаа илэрхийлж, Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг нээхэд шаардлагатай бүх талын дэмжлэгийг үзүүлж, хөрөнгө оруулалт татах чиглэлд хамтран ажиллахаа мэдэгдсэн юм.
| Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Ян Жинтэй уулзаж, Замын-Үүдийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцлоо |
|
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-17 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-09-17 06:00:00
KOICA-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Наныг хүлээн авч уулзлаа
2026-09-16 15:47:41
ДӨЖИРСӨН НИЙГЭМ
2026-09-16 13:16:47
АНУ-ын газрын тосны нөөц нэмэгдсэнээр үнэ нь тогтворжиж байна
2026-09-16 12:06:52
Н.УЧРАЛ: Хууль зүй, дотоод хэргийн сайд, хуулийн байгууллагын зарим удирдлагыг ажлаас нь чөлөөллөө
2026-09-16 10:52:45
Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх форум эхэлжээ
2026-09-16 10:22:05
ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ЖИГҮҮР
2026-09-16 09:27:14
ДЭЛХИЙГ ШУУГИУЛЖ БУЙ САГСЧИН КЭЙТЛИН КЛАРК ГЭЖ ХЭН БЭ
2026-09-16 08:57:01
Г.ЗАНДАНШАТАР:Хуулийн байгууллагад хамт очъё. Ард түмний эргэлзээг тайлж, хамт шалгуулъя.
2026-09-16 08:54:18
Бүтээл “төрүүлдэг” ЗУРШИЛ
2026-09-16 08:52:00
"Хэн ч тийм гүнээс намайг хайж зүрхлээгүй"
2026-09-16 08:44:24
ТЭГЭЭС ЭХЭЛСЭН ТОЛГОЙТЫН ХҮҮГИЙН ЗАМНАЛ
2026-09-16 08:36:39
Ш.БАТСУУРЬ АВАРГЫН ОХИН НАРАНТУЯА: Аавынхаа дулаан өвөрт эрхэлж, далай мэт хайранд умбаж өссөн дөө
2026-09-16 08:34:45
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-09-16 07:38:32
2026-09-16 07:04:04
ХАГАС ТЭРБУМЫН ОРЛОГОТОЙ Ч 200 САЯ ТӨГРӨГИЙН “МУУ ЗЭЭЛ”-ЭЭ ТӨЛДӨГГҮЙ ГОРГОР, ГҮРГЭР ГИШҮҮН Б.ТУЛГА
2026-09-16 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-09-16 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-16 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвижна
2026-09-16 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |