• Өнөөдөр 2024-04-19

УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ

2021-01-25,   419

 УИХ-ын чуулган өнөөдөр 15:00 цагт хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ.
 
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтийг УИХ-д хүргүүлж, улмаар чуулганаар баталсан юм. Энэ дагуу МАН-ын УЗ болон Бага хурлаас Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлж, Ерөнхийлөгчид хүргүүлээд байгаа билээ. Уг асуудлыг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, чуулганаар эцэслэн шийдвэрлэхээр товлоод байна.
 
Мөн чуулганаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм. Тодруулбал, тус заалтад “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан.
 
АТГ-т хөрөнгө, орлогоо тогтмол мэдүүлэх үүрэгтэй 41686 төрийн албан хаагч байдгаас 33428 нь Засгийн газар, агентлаг, түүний харьяа байгууллага, түүнчлэн Ерөнхий сайдын удирдлага дор ажилладаг Засаг дарга нар, тэдгээрийн харьяа байгууллагуудын албан тушаалтнууд байгаа юм. Тиймээс АТГ-ын даргыг Ерөнхий сайд буюу улс төрийн намын даргын саналаар томилох ёсгүй хэмээн Ерөнхийлөгч үзсэн байна. Ерөнхий сайдын саналаар томилбол АТГ нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ямар ч боломжгүй болж, цаашлаад эрх баригч намын үүрэг, даалгавраар ажилладаг болох магадлалтай хэмээн үзжээ.

УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188