Х.Булгантуяа гишүүн УИХ-ын сонгуулиас болохоос ердөө гурван сарын өмнө шүгэл үлээгч байлаа. Гэхдээ “шүлс”-тэй шүгэл үлээгч байсан. Одоо бүүр шүлс нь хатчихсан, шүгэл нь эвдэрчихсэн бололтой. Дахин суудалд заларч аваад л ард түмнийг, бяцхан хүүхдүүдийг ч мартаж орхилоо. Тооцооллоор бол 2028 оны гуравдугаар сараас нь шүгэл нь ажиллаж эхлэх болов уу.
Засгийн газар “Таван Ш” ажиллагаа эхлүүлэхээ мэдэгдсэний нэг нь “Шүгэл” ажиллагаа. Засгийн газрын шүгэл хэр хүчтэй дуугарах бол гэх хүлээлт олны дунд хүлээлттэй байгаа. Одоохондоо “шүглийн дууг” сонссон хүн алга. Засгийн газрын араас УИХ-ын гишүүд шүгэл үлээж эхэлснээ мэдэгдэсний нэг нь Х.Булгантуяа.
Том цаасан дээр шүглийн зураг хэвлүүлж, “Намайг үлээ” гэх үгнүүд тойруулан бичсэн тас атгасан гишүүн ердөө зургаан сарын өмнө цахим орчинд давлагаа үүсгэж, өөрийгөө шүгэл үлээгч болгох гэж хэрэндээ л хичээж байгаа харагдсан. Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн санаачилгаар "ШҮГЭЛ" төсөл Баянзүрх дүүргээс эхлэн хэрэгжиж байгаа талаарх мэдээлэл гарч, Х.Булгантуяа “шүгэл”-тэй зургаа нийтэлсэн байдаг. Угтаа бол тэр хүүхдийн хүчирхийллийн эсрэг шүгэл үлээх санаачилга гаргаж байгаа нь тэр байсан юм.
Дараа нь, Төрийн ордонд баахан сэтгүүлчдийг дуудаж байгаад мэдээлэл хийсэн. Тэрбээр “УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "НҮБ-ын Хүүхдийн сан Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн агентлаг хамтран “Шүгэл” төслийг хэрэгжүүлж байна. Баянзүрх дүүргээс эхлүүлж байгаа уг төсөлд ТББ-ууд хамтран ажиллаж байна. Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, төсөв санхүүжилт гаргасан ч хүчирхийлэлийн тоо буурахгүй байна. Хүүхдийг хамгаалах байгууллагууд хүүхдийг хүчирхийлэлд өртсөн болон осолд орсон хойно нь мэддэг биш гарахаас нь өмнө мэддэг баймаар байна гэсэн санал илэрхийлсэн. Хүүхэд 108 утас руу залгаж хамгаалуулах боломжгүй үе ч байна. Тиймээс энгийн болон бусад төрлийн шүгэл биедээ авч явдаг байхаар санаачилж байгаа юм. Шүгэлийг дэлхий нийтэд ашигладаг олон жишээ бий. Эмэгтэйчүүд гэхэд л гартаа гоёл чимэгдэд болгон шүгэл зүүдэг. Осол гэмтлээс өөрийгөө хамгийн түрүүнд хамгаалах нь чухал. Хүүхдүүд айсан үедээ тусламж дуудаж чаддагүй. Тиймээс хамгийн эхэнд тусламж дуудах нь чухал. УИх дээр хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх нь чухал. Хүүхэд хамгааллын байгууллагын 100 жилийн ой болох гэж байна. Бид хүүхэд хөгжлийн талаар ярьдаг болохоос хүүхэд хамгааллын асуудлыг орхигдуулсан байна" гэж мэдэгдэж, шүгэл үлээж байсан. Гэхдээ харамсалтай нь, түүний үлээсэн шүгэл чанга биш, шүлстэй дугарч, ажиллахгүй шахам байсан. Өөрөөр хэлбэл, Х.Булгантуяа гишүүний үлээсэн шүгэл Төрийн ордноос ч чанга дугарч чадаагүй гэсэн үг л дээ.
Ийм дүр зураг өрнөөд зургаан сар өнгөрлөө. Өчнөөн хүүхэд гэмт хэргийн золиос, гэр бүлийн хүчирхийллийн бамбай боллоо. Олон ч хүүхэд алга болж, осол аваарт өртлөө, охид хүчирхийлүүллээ. Нэг ч шүгэл дуугарсангүй. Төслийн багийнхан ажиллаж байгаа эсэх нь ч тодорхой байсангүй. Х.Булгантуяа гишүүн ээ, таны үлээсэн шүгэл ажиллаж байгаа юу. Ажиллаж байгаа бол ардын олон хүүхдийг хамгаалах тань хэвээрээ юу. Хэвээрээ бол хэзээ ажилдаа орох вэ.
| “ШҮЛС”-ТЭЙ ШҮГЭЛ ТАНЬ АЖИЛЛАЖ БАЙГАА ЮУ, Х.БУЛГАНТУЯА ГИШҮҮН ЭЭ |
|
Туулын хурдны замын төслийг хуульд нийцүүлтэл түр зогсоов
2026-04-08 10:22:02
Б.Мянганбаяр Зүүн Азийн бүс хариуцсан төлөөлөгчөөр сонгогдлоо
2026-04-08 09:52:19
“Улаанбаатар-2026” Азийн аваргын алтан медалийн тулаан маргааш эхэлнэ
2026-04-08 09:26:54
“Хасын хүлэгүүд” 86:84-өөр Хонконгийн “Сөүт Чайна Атлетик” багийг хожлоо
2026-04-08 08:37:45
“ЮНЕСКО”-гийн байранд “НАУРЫЗ ӨВИЙН БАЯР”-ыг тэмдэглэв
2026-04-08 08:08:02
ДЭЛХИЙ, САРЫГ ХҮН ТӨРӨЛХТӨНД ДЭРГЭДЭЭС НЬ ХАРУУЛЖ ЧАДСАН “АРТЕМИС-II” НИСГЭГЧИД
2026-04-08 07:47:26
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НООЛУУР КИЛОГРАММ НЬ 160-200 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БОЛ БАРУУН АЙМАГТ НООЛУУР АВЧ ЭХЛЭЭГҮЙ БАЙНА
2026-04-08 07:00:00
ШИНЭ САЙД НАРЫН СҮРЖИГНЭЛ
2026-04-08 07:00:00
П.ОДСҮРЭН:ХАМГИЙН ҮНЭН, ГЭГЭЭН ҮЗЭГЧ БОЛ ХҮҮХЭД
2026-04-08 07:00:00
2026-04-08 07:00:00
Москвагийн олон улсын кино наадмын уралдаанд “Задлаагүй захиа” кино шалгарчээ
2026-04-07 22:09:24
2026-04-07 18:06:22
2026-04-07 17:00:00
Ерөнхийлөгчийн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг хэлэлцэж эхэллээ
2026-04-07 15:59:03
Сурагчид хот орчмын археологийн дурсгалтай танилцах аяллыг хийлээ
2026-04-07 15:30:30
Нийгмийн хариуцлагын хүрээнд “Имарт” номын хандив өргөлөө
2026-04-07 15:05:14
Г.Ганхуяг Саудын Арабын бөхийг ялж, шигшээ наймд шалгарлаа
2026-04-07 14:51:54
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14585 хүрсэн
2026-04-07 13:29:54
Э.Номундарь Азийн аваргын алтан медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо
2026-04-07 13:17:58
Элчин сайд Б.Баярсайхан, М.Арисава талархлын бичиг гардуулав
2026-04-07 13:11:36
Чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид Азийн аваргад мордлоо
2026-04-07 13:06:30
Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9, 10-нд зохион байгуулна
2026-04-07 11:42:06
Д.Нацагдоржийн нэрэмжит "Давлагаа-2026" богино өгүүллэгийн наадам болно
2026-04-07 11:20:01
ЭМЭЭЛТЭД ХОНЬ 320-500 МЯНГА, ХҮЧИТ ШОНХОР ЗАХАД ҮХРИЙН МАХ КИЛОГРАММ НЬ 32-34 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
2026-04-07 08:55:56
НЭРТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ц.НАЦАГДОРЖИЙН "ГҮН ГЭРИЙН ГҮНЖ" ДУУРИЙГ ҮЗЭЖ, "ХӨДӨӨГИЙН САЙХАН" СИМФОНЫ ХЭСГЭЭС СОНССОН МИНЬ...
2026-04-07 08:21:40
БАЙР СУУРЬ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ТОМ ДЭМ БОЛНО
2026-04-07 08:18:06
2026-04-07 07:30:00
Самбо бөхийн УАШТ-ээс “Женко” клуб 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-04-07 07:20:00
МҮБХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-04-07 07:10:00
ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК
2026-04-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: “ЗАДЛААГҮЙ ЗАХИА” КИНОНЫ ГЭНДЭНГИЙН ДАРУУЛГАГҮЙ ДАВАА БОЛ ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ ЭРЭЛХЭГ ХҮҮ
2026-04-07 07:00:00
Г.УРАН-ЭРДЭНЭ: Таеквондогоор хичээллэх эхлэлийг ээж минь тавьж өгсөн
2026-04-07 07:00:00
“ЭРДЭНЭТ, БУЛГАНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ В.АДЬЯА, ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР Б.ЭРДЭНЭЦОГТ, Х.АЗЖАРГАЛ НАР 100 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВЧЭЭ
2026-04-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |