УИХ-ын чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж үг хэллээ. Тэрбээр “Их сонин юм болж байна. Энд мөсөн уулын орой л ярьж байгаа юм. Би бас Ерөнхий сайд байсан хүн. Ерөнхий сайд байх хэцүү. Яагаад бууж өгч байгаа юм бэ, У.Хүрэлсүх ээ. Би хоёр зүйл дээр Ерөнхий сайдыг дэмждэг. Шударга ёсны төлөө хийж байгаа ажлыг дэмжиж байна. Газрын баялагийг цөөхөн хүн авч баяжаад, цааш нь гаргаад байгаа хүмүүстэй тэмцэж байгаа ажлыг дэмжиж байсан. Өнөөдөр бууж өгч байна, энэ хүн. Нялх биетэй эх, жагсаал цуглаан, юун Ерөнхийлөгч. Эд нар бол мөсөн уулын чинь оройн ил гарч байгаа хэсэг. Цаана нь хэлэхгүй байгаа юм их бий. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн хоорондоо ийм байдалд орж байгаа нь Монгол Улсын тусгаар тогтнол, Монгол Улсад аюултай зүйл болж байна. Харамсаж байна. Оюутолгой, Эрдэнэт, оффшорын мөнгөний асуудал л байгаа байх, У.Хүрэлсүх сайд аа. Монголын ард түмэн 2016 онд МАН-д 65 суудал өгөөд М.Энхболдыг улс орноо хөгжүүлэх юм байх гэсэн чинь Ерөнхийлөгч рүү явчихсан.
Тоглоомын Ерөнхий сайд тавиад улс орноор минь тоглож дууссан. 2020 онд У.Хүрэлсүх гэдэг хүний шударга ёсны тэмцэл нөлөөлсөн. Тэгээд та нар 62 суудал авсан байх. Монголын ард түмнийг хошхируулчихаад, яагаад буугаад өгчихөж байгаа юм. Би таныг М.Энхболд шиг Ерөнхийлөгч рүү явах гэж ажлаа өгч байна гэж бодохгүй байна. Арай ч тэгэхээргүй хүн дээ. Өөр шалтаг, шалтгаан байх шиг байна. Монгол Улс газрын баялагийн мөнгөнөөс болж дуусаж байна. “Намайг зохион байгуулалттайгаар алчихдаггүй л юм бол шударга ёсны төлөө ясаа цайтал, насаа дуустал тэмцэнэ” гэж У.Хүрэлсүх хэлсэн. Үүнийхээ төлөө тэмцсэн. Тэгээд хаачих гээд байгаа юм бэ. Ерөнхий сайдын суудал дээр суугаад үг хэлэх, Н.Алтанхуягийн суудал дээр суугаад үг хэлэх хоёр тэнгэр, газар шиг зөрөөтэй шүү, У.Хүрэлсүх ээ. Битгий бууж өгөөч ээ. Юу болсноо ярь. Болохгүй бол УИХ хаалттай хуралдаж байгаад ярь” гэлээ.
| Н.АЛТАНХУЯГ: Юун нялх биетэй эх, жагсаал, Ерөнхийлөгч. Энэ бол мөсөн уулын оройн ил гарч байгаа хэсэг, цаана нь их юм бий |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |