УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Таван жилийн турш би чадахаасаа чадахгүй хүртэл зүтгэсэн. Харин миний хариуцсан төрийн албан хаагч алдаа гаргасан учраас огцорч байна. Эх хүнийг доромжилсон учраас хариуцлага хүлээж байгаа. Монголын парламентыг би хэрүүл, зодоонтой байгаасай гэж бодохгүй байна. Хөгжил ярьдаг байгаасай. Өчигдрийн жагсаалд би оролцоогүй гэж яриад хэрэггүй ээ. Олон баримтаар нотлогдож байгаа. Би ажлаа өгсний дараа хууль, дүрэм хэрхэн зөрчигддөг талаар, Монголын шүүх, прокурорт хэрхэн дарамт ирдэг байсан талаар нотолгоо баримттай ярина. Тэд ч өөрсдөө ярих биз. Ингэж байж төр тогтвортой байна.
Миний эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэх олон хүн энэ дунд бий. Дараагийн Засгийн газраа нэн даруй төвхнүүлэх хэрэгтэй. Сул гишүүн болж байгаад хэн хулгай хийдэг байсан талаар би ярина. Монгол Улсын Ерөнхийлөгч хууль зөрчиж байгаа. Уг нь Ерөнхийлөгч нам бус хүн. Гэтэл дандаа намын ажил хийж байгаа. Ардчилсан намаа самарсан. Сая Ардын намыг самарлаа. Цаашид ардчилсан засаглалаа самрах юм байна. Ерөнхийлөгчтэй дөрөв, таван жил хамтарч ажилласан. Гэхдээ алдаа дутагдлыг нь засах хэрэгтэй. Цаашид намын даргын хувьд Ерөнхийлөгчийн тухай асуудлаар би Үндсэн хуулийн хуулийн дагуу парламент дээр асуудал тавих ёстой гэж бодож байгаа" гэлээ.
| У.ХҮРЭЛСҮХ: Монгол Улсын Ерөнхийлөгч хууль зөрчиж байгаа |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |