УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж буй.
Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж байна. Тэрбээр "ҮАБЗ-ийн гишүүд урьд өмнөх ҮАБЗ-өөс илүү нэгдмэл санаа, бодол, нэгдсэн зорилготой ажиллаж байсан. Монгол Улсын төрийн тэргүүн миний бие ардчилал анх ирсэн цэгтээ эргэн ирлээ гэж бодож байна. Монгол Улс засаглалын хямралд орлоо. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зөвлөлдөх ажлын хэсгийг миний бие өөрөө ахалсан. Монгол Улсын Засгийн газрын насжилт урт удаан, үр дүнтэй байх ёстой гэж үзэж Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн. Иргэдийн сайн дураараа зохион байгуулсан жагсаалыг хэн нэгэн зохион байгуулсан мэт илт хуурамч мэдээлэл гаргалаа. Үүнд туйлын харамсалтай байна. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүн бол У.Хүрэлсүхийн хувь хүний манлайлал, нэр хүндэд итгэсэн иргэдийн итгэл байв. Гэтэл эдийн засаг, цар тахлын хүнд үед иргэдийн сонголтыг хөсөрдүүллээ. Ийм эрх энэ хүнд байхгүй. Би Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна" гэлээ.
| Х.БАТТУЛГА: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |