УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэх асуудалтай холбоотой УИХ-ын гишүүн С.Бямбацогт горимын санал гаргасан юм.
Тэрбээр "Ерөнхий сайд өөрийн саналаараа огцорч байгаад харамсаж байна. Анх удаа Ерөнхий сайд өөрийн саналаар огцрох гэж байна. Дөнгөж төрсөн эх, хүүхэдтэй зүй бусаар харьцсан үйлдэлд харамсаж байна. Байж боломгүй бүдүүлэг алдаа гарсан. Гэхдээ төрийн албан хаагчийн алдаанаас болж хоёр сайд, Засгийн газар огцрох асуудал үүсэж байгаа нь Монгол төрийн дархлаанд сөргөөр нөлөөлөх вий. 200 мянган төрийн албан хаагчийн нэгийнх нь алдаанаас болж Засгийн газар огцордог жишиг тогтох вий.
Үндсэн хуулиар Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулах хууль УИХ-ын гишүүд өргөн барьж огцруулдаг. Эсвэл Ерөнхий сайд нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөнө гэж хуульчилсан.Тиймээс Дэгийн тухай хуулийн 3.2-д зааснаар "Тусгайлан зохицуулаагүй асуудлын хэлэлцэх дэгийг УИХ өөрөө тогтооно" гэж заасны дагуу горимын санал гаргаж байна" гэсэн юм.
| С.БЯМБАЦОГТ: Анх удаа Ерөнхий сайд өөрийн саналаар огцрох гэж байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |