УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Ерөнхий сайдын огцрох хүсэлтийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлж байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Ерөнхий сайд хариуцлагаа хүлээж огцоръё гэсэн. Бүлгийн хурал дээр хүлээн зөвшөөрсөн. Яагаад Ерөнхий сайдын огцрох хүсэлтийг хүлээн зөвшөөрөв гэж сонгогчид асууна. Нэгдүгээрт, Ерөнхий сайд энэ хүнд хэцүү цаг үед Засгийн газрыг удирдаж байгаа учраас багийн алдаа, ёс зүйн асуудлыг өөр дээрээ авч, эцсийн хариуцлагыг өөрөө хүлээе гэж шийдсэн. Хоёрдугаарт, нийгэм, эдийн засгийн хүнд үед улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэхгүй байх боломжийг бусад этгээдэд өгөхгүй гэсэн шалтгаанаа хэлсэн. Тодорхой баримтуудыг дурдсан. Гуравдугаарт, намын даргын хувьд Удирдах зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлсэн. Бодлогын чиг шугамын хувьд өөрчлөлт гарахгүй. Ерөнхий сайд гэдэг хүн буруутай гэж хүлээн зөвшөөрч байгаа биш, харин ёс суртахууных нь хувьд хийсэн алхам гэж хүлээн зөвшөөрсөн. Хариуцлагаас зугтах юм байхгүй. Ерөнхий сайддаа итгэл алдарсан зүйл байхгүй” гэлээ. Мөн улс төрийн тогтвортой байдал маш чухал гэдгийг онцлов.
| Ж.СҮХБААТАР: Ерөнхий сайддаа итгэл алдарсан зүйл байхгүй |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |