• Өнөөдөр 2024-05-04

Засгийн газар огцрох эсэхийг УИХ-аар шийднэ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох санал гаргасныг МАН-ын Удирдах зөвлөл дэмжсэн билээ. Харин одоо Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг дээрх асуудлаар хуралдаж байна. Засгийн газрын огцрох саналыг УИХ-аар шийднэ. Харин дараа нь МАН-ын Бага хурлаар шинэ Ерөнхий сайдын нэрийг дэвшүүлэх юм. Ингээд дараагийн Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-аар томилно. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхээр болсон. Тэгэхээр шинэ Ерөнхий сайд томилогдсоны дараа сайд нарынхаа нэрийг оруулж ирэх юм байна.

 


Засгийн газар огцрох эсэхийг УИХ-аар шийднэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188