Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр Улаанбаатар хотын зам шинэчлэлийн ажлуудыг бүхэлд нь зогсоох эсэх талаар санал асуулга явуулах талаар цахим хуудсаараа мэдэгдлээ.
Тэрбээр “Өнөөдрөөс Улаанбаатар хотын зам засварын ажлуудыг бүхэлд нь зогсоож, Үндэсний аудитын байгууллага болон АТГ-аас зам засвар, шинэчлэлийн болон бродюрын төсөв зах зээлийн бодит ханштай нийцэж байгаа эсэх, Төрийн худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа үйл явц хуульд нийцэж байгаа эсэх талаар санал асуулга явуулахаар танилцуулж байгаа. Монгол Улс нэг жилд зам шинэчлэлийн 87 ажил хийхээр төлөвлөсөн. З.Энхболд, Х.Баттулга хоёрын бригад өнгөрсөн хэдэн жил бусдыг харлуулж, нийгмийн сэтгэл зүй, тархийг эргүүлэхдээ гаршсан. Тэдний хийсэн маш олон балаг байгаа. З.Энхболд, Х.Баттулга хоёр 2008 онд Гашуун сухайт Ганцмодны төмөр замын хил холболтын ажлыг зогсоосон. Үүнээс болж монголчууд 100 их наяд гаруй төгрөг олох боломжоо алдсан. Өөрөөр хэлбэл, төмөр замаар нүүрс тээвэрлэсэн бол иргэдийн амьдрал одоогийнхоос нэг дахин илүү сайжрах байсан. Эцэст нь, З.Энхболдын хамаарал бүхий хамгийн том нүүрс олборлолтын “Хишиг арвин” ХХК хөлжиж, түүнийг дагасан тээврийн компаниуд цэцэглэсэн. Тэдний балгаар олон хүн зам тээврийн ослоос болж эрдэнэт амиа алдсан. Тэд ажил хийж байгаа өнгөтэй, өөдтэй хүмүүсийн тархи толгойг эргүүлж, харлуулдаг механизмыг бий болгосон. Гаднын компанид 100 жилээр газар олгох хуулийг З.Энхболд санаачилсан. Харин сүүлд нь Ч.Хүрэлбаатар санаачилсан болгож гүтгээд өнгөрсөн. Бродюрын асуудал дээр ч З.Энхболд, Х.Баттулга нар хар массынхныг ажиллуулж байгаа гэдэг мэдээлэл авсан. З.Энхболд шөнөөр чулуун бродюрыг хагалж, зургийг нь дарчихаад явж байгаа гэх мэдээлэл бий. З.Энхболд, Х.Баттулга нарын үг, үйлдлийг АТГ-т шалгуулъя. Энэ жилдээ үлдсэн замаа засахгүйгээр өвөлжиж, хяналт, шалгалтын байгууллага тэднийг шалгасны дараа зам засварын ажлаа эхлүүлье гэдэг саналтай байна” гэв.
| Х.НЯМБААТАР: З.ЭНХБОЛД ЧУЛУУН БРОДЮРЫГ ХАГАЛЧИХААД, ЗУРГИЙГ НЬ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭГЭЭР ЦАЦАЖ БАЙГАА ГЭХ МЭДЭЭЛЭЛ БИЙ |
|
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |