Ардчилсан намынхан хамтарсан Засгийн газарт орох гэж нам дотроо санал зөрөөд, дахиад тамга, тэмдгээ салгадгийн даваан дээр арай гэж шийдэлд хүрсэн гэдэг.
Намын дарга Л.Гантөмөр сонгуулийн өмнө л хамтарсан Засгийн газарт орох тохироогоо хийчихсэн байсан ч дотроо зодоонтой тэд намын даргаа огцруулах асуудлыг хүртэл хөндөж, албан тушаалын тохироо хийснээр, Л.Гантөмөр намын даргаар улирч, Ардын намтай хамтрахаар болсон гэдгийг Саарал ордноор жиг жуг гэх болсон.
Гэвч Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг тодорхойлох үеэр Ерөнхий сайд болон Ардын намынхан дэд сайдын орон тоогүй бүтцээ зурахаар шийдсэн нь Л.Гантөмөрийн төлөвлөгөөг нураасан бололтой. Тиймээс АН-ын дарга дэд сайдын орон тоог хэвээр үлдээх хүсэлтээ Ерөнхий сайдад илэрхийлснээр Засгийн газар сайд нарын тоог цөөлөх эсэх асуудлаа өнөөдрийг хүртэл шийдэж чадаагүй байна.
.jpg)
Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцээ данхайлгалгүйгээр авч явах бдолтой байсан ч Ардчилсан намын дарга Л.Гантөмөр төлөвлөгөөгөө нураахгүй тулд дэд сайдын орон тоог байх ёстой хувилбар гээд шалгаасаар байгаа сурагтай.
Угтаа бол Л.Гантөмөр АН-д амь бөхтэй тэсэж үлдэхийн тулд дараагийн алхмаа хийж, дэд сайд гэх албан тушаалаар намынхаа дүү нарыг өөрийнхөө талд оруулж, баг бүрдүүлэх санаатай суугаа. Ингэж, аажим аажмаар барьцаа ахиулсаар Л.Гантөмөр Ардчилсан намыг Ардын намд дагаар оруулах ажлынхаа ард гарч, араас нь угсраа мэхтэйгээр өөрийгөө хамгаалуулах багана босгож байна гэж хардах хүн ч олон байна, үнэн хэрэгтээ.
Уг нь ард түмэн Ардчилсан намыг хүчтэй сөрөг хүчин байгаасай гэж мөн ч их хүлээсэн, хүссэн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн найман жил нэг нам дангаараа засаглаж, хуулийн төслүүдээ хэрхэн машинддаг болохын горыг хангалттай амссан юм. Харамсалтай нь, Арчилсан намынхан ард түмний хүлээлтэд хүрэхгүйгээр барахгүй, сайдын суудалд суух гэж том, жижиггүй гомдоллох болжээ.
Эв нэгдлийн Засгийн газрыг байгуулж, том төслүүдээ хөдөлгөнө гэх хөнгөхөн хэдэн үгээр ард түмнийг аргалах гэж хэрэндээ хичээж байгаа нь илт байна. Гэтэл начир дээрээ дахиад л сөрөг хүчингүй, эрх мэдэлд барьцаалагдсан хүчгүй төлөөлөл байсаар дөрвөн жилийг тарамдаж дуусах нь гарцаагүй боллоо.
Ардчилсан намд дотоод ардчилал, намын төлөвшил гэж огт байхгүй болсноо алхам тутамдаа зарлаж байна. Өнөөгийн Ардчилсан намаас манлайлал, улс төрийн зангараг, намын төлөвшил гэж горьдоод ч хэрэггүй юм байна. Эндээс ёроолдоо тултал унасан Ардчилсан нам улс төрд хэр удаан тэсэх вэ гэдэг асуулт ургаж гарч байна.
Уг нь цагтаа Монголын аль толгойтой, мэдлэгтэй, ур чадвартай боловсон хүчнүүд Ардчилсан намд элсэн орж, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхдээ Ардын намыг айлгадаг, хүчтэй улстөрчдөөр хүрээгээ тэлж байсан. УИХ-д олонх болж, хоёр удаа Засгийн газар байгуулахдаа бүтээн байгуулалтын ажлуудыг зоригтой эхлүүлж, эдийн засагт хөгжлийн шинэ гарц нээж байлаа. Түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр нам унаж, экспортын орлого тасалдах хэмжээнд хүрэхэд гадны хөрөнгө оруулалтыг татаж, бонд гаргаж, эдийн засгаа сэргээж болдог гэдгийг үлгэрлэн харуулсан улс төрийн чамбай нүүдэлчид байв. Харамсалтай нь, хэдхэн хүний ашиг сонирхлоос болж, Ардчилсан нам ард түмний дунд нэр хүндээ алдаж, Ардын намын улс төрийн тоглолтын дундаас өндийх тэнхэлгүй өөхөнд боосон чулуу шиг болцгоов. Тэд дотроо хэдэн фракц болж хуваагдаж нэгнээ л үзэн ядаж, харлуулахаас биш, шавар дундаас гаръя гэх тэмцэл хийж байгаа нь огт харагдахгүй байна.
Үндсэндээ Ардчилсан нам үнэт зүйлээ алдаж, энэ сонгуулийн ялагдлаар “амь” тасрах дээрээ тулахдаа хүрэв бололтой.
Уг нь намынхаа хувь заяаг атгаж яваа Л.Гантөмөр начир дээрээ өөр зорилготой байв. Намынхандаа дэд сайдын суудал “амлаж” Засгийн газарт багтсан тэрбээр сайдгүй болгох нь гээд сандарч яваа сурагтай.
| НАМЫНХАНДАА ДЭД САЙДЫН СУУДАЛ “АМЛАЖ” ЗАСГИЙН ГАЗАРТ БАГТСАН Л.ГАНТӨМӨР ДЭД САЙДГҮЙ БОЛГОХ НЬ ГЭЭД САНДАРЧ ЯВАА ГЭВ ҮҮ |
|
"Чингис хаан цом"-ын төлөөх барилдаан баасан гарагт болно
2025-11-17 16:18:34
Г.СЭР-ОДЫН ШАГНАЛТНУУД ТОДОРЛОО
2025-11-17 15:22:58
"Инээмтгий хүн" визуал драмын жүжгийг дахин гурван удаа тоглоно
2025-11-17 14:48:06
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2025-11-17 14:37:53
Улирлын томуу идэвхжлийн түвшинд хүрчээ
2025-11-17 14:36:12
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
2025-11-17 14:11:56
Х.Тэмүүжин: УИХ-ыг нэг намын даргын бүжгийн тайз болгож болохгүй
2025-11-17 13:50:47
Улсын хэмжээнд өнгөрсөн долоон хоногт ослын 78 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна
2025-11-17 13:36:17
Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ
2025-11-17 13:34:47
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ыг зорилоо
2025-11-17 13:02:37
УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаарх мэдээлэл сонслоо
2025-11-17 12:35:18
Морингийн даваанд барих Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр жилд 35 МВт эрчим хүч үйлдвэрлэнэ
2025-11-17 12:02:31
Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын барилгын ажлын гүйцэтгэл 89.3 хувьтай байна
2025-11-17 11:53:21
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын тов, дараалал
2025-11-17 10:56:56
Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна
2025-11-17 10:50:31
АРД ТҮМЭНДЭЭ ИРНЭ ГЭХ АМЛАЛТТАЙ МАН-ЫН ИХ ХУРЛЫН ЭРГЭН ТОЙРОНД…
2025-11-17 10:30:00
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН "СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН НИЙСЛЭЛ ЖЕНЕВ ХОТОД БОЛЛОО
2025-11-17 09:04:58
Ц.ЦЭРЭНДОРЖ: ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙХДАА ХҮН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХДАА Л ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ ОЙЛГОЖ АВСАН
2025-11-17 07:00:00
М.ДАВААДОРЖ: МИНИЙ ЭМЭЭ Ц.БУНИА ДОЛООН ЖИЛИЙН ДОТОР 2000 ГАХАЙ ҮРЖҮҮЛЖ, 36-ХАН НАСАНДАА МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ГАХАЙЧИН БОЛЖ БАЙСАН ЮМ БИЛЭЭ
2025-11-17 07:00:00
АН-ААС УРВАЖ, Н.НОМТОЙБАЯРТАЙ ЭВССЭН Д.ПҮРЭВДАВААГИЙН “ТЕНДЕРЧИН” ЭХНЭР Н.МӨНХЧИМЭГ
2025-11-17 07:00:00
ШАНАГА БУДААГААР “СОЛИГДСОН” Г.ПАГМЫН 53 ЖИЛИЙН ДАРАА ЭХ ОРОНДОО ИРСЭН ГУНИГТ ТҮҮХ
2025-11-17 07:00:00
МАРТАГДАШГҮЙ ЯГО, ДОН ЖУАН, СТИВА БАЙЛАА, ТЭР
2025-11-17 07:00:00
МАН-ын Их хурлын редакцын комиссыг Д.Тогтохсүрэн ахлан ажиллаж байна
2025-11-16 12:09:13
Өнөөдөр МАН-ын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ
2025-11-16 12:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |