Австрали дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас Монгол Улсад тусгай үүргийн онгоцоор буцахаар өргөдөл гаргасан иргэдэд хандан дараах мэдээллийг гаргажээ. Үүнд Улсын Онцгой Комиссын шуурхай штабаас 5 дугаар сарын 2-нд Франкфуртээс нисэх тусгай үүргийн нислэгт багтан нисэх боломжтой гэж шийдвэрлэсэн нийт 31 иргэний нэрсийг хүлээн авав. Үүнд бага насны хүүхэдтэй ангилалд 16, жирэмсэн ангилалд 11, эрүүл мэндийн шалтгаантай ангилалд 4 иргэн тус тус байна. Өндөр настан ангилалд энэ удаад 75-аас дээш насны хүмүүсийг оруулахаар УОК шийдвэрлэж, энэ ангилалд Австралиас хүн ороогүй байна. Австралиас 4 дүгээр сарын 30-наас өмнө Сөүл шууд орох онгоц байхгүй, дамжиж очих нь өндөр өртөгтэй гэдгээр Австралиас буцах иргэдийг Франкфуртээр авахаар шийдвэрлэсэн байна. Нэр нь ирсэн иргэдтэй ЭСЯ-наас холбогдож зааварчилга өгөх болно. Тантай холбогдоогүй нөхцөлд УОК-ын тухайн шийдвэрт багтаагүй гэж ойлгохыг хүсье. Шийдвэрийг УОК гаргасан ба Европын орнууд болон Австрали, Канад зэрэг улс орнуудаас олон иргэн дээрх ангилалд багтаснаас 240 хүнийг л сонгосон тул дийлэнх иргэд шийдвэрт багтаагүй гэж бидэнд мэдээлэв. Жич: ЭСЯ нь 3 дугаар сарын 15-наас эхлэн 4 дүгээр сарын 23-ныг дуустал хугацаанд нийт 1177 иргэний буцах хүсэлтийг хүлээн авсан бөгөөд Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу холбогдох ангилалд орох 792 иргэний өргөдөл, хүсэлт, нотлох баримтыг 4 дүгээр сарын 23-нд Улсын Oнцгой Kомисст хүргүүлсэн болно. Холбогдох ангилалд багтаагүй 385 хүний өргөдлийг ч мөн хүргүүллээ гэсэн байна.
| Франкфуртээс ирэх нислэгт Австралиас 31 иргэнээ авахаар шийдвэрлэжээ. |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |