Улсын Их Хурлын өчигдрийн /2020.04.24) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэдээс “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Ноолуур бэлтгэлд зориулан ноолуур худалдан авагч үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд жилийн 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн “Бодлогын зээл”-ийг Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгож байгаа бөгөөд зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 30 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэхээр шийдвэрлээд байна Өнөөдрийн байдлаар яамтай “Бодлогын гэрээ” байгуулсан 10 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгж ноолуур бэлтгэж эхлээд байна. Эдгээр үйлдвэр, аж ахуйн нэгж нь Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудаас ноолуур бэлтгэж эхлээд байгаа бөгөөд Архангай, Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Төв, Дундговь, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай зэрэг аймгуудаас нийтдээ 2240 тонн ноолуур худалдан авахаар төлөвлөсөн байна Ноолуурын үнэ ханш буурснаар малчдын орлого буурч байгааг харгалзан банкны зээлийн дарамтаас сэргийлж Засгийн газар Монголбанк бусад банктай ярилцаж, ажилласны хүчинд малчдын зээлийн төлбөрийг жилийн хугацаатай хойшлуулж, энэ хугацаанд хүү, алданги, торгууль тооцохгүй байхаар шийдсэн гэв Энэ үеэр Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааны мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд юу хэлэв
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Ч.Улаан сайд аа одоо та болно. Одоо бид юмыг зарчимтай шударга ярих ёстой. Өнөөдөр дэлхий нийтийн хэмжээнд ноос ноолуурын үнийг өсгөх нь бүү хэл дэлхийн ард түмэн яаж хүн амаа хоолтой ажил төрөлтэй байлгах вэ гэдэг нь чухал асуудал болоод байна. Гэтэл та ноос, ноолынхаа үнийг дэлхийн зах зээлд өсгөж зарна гэдэг шал худал зүйл яриад байна. Ингэж болохгүй. Энэ чинь ноолуураараа амьдарлаа залгуулдаг малчдад гай болно. Үүнийг Монголчууд ойлгох хэрэгтэй. Ч.Улаан сайдын яриад байгаа энэ асуудал бүтэхгүй. Ерөнхий сайдад та буруу мэдээлэл өгөөд байна. Ингэж болохгүй. Ноолуур бэлтгэдэг ААН-үүдийн 30-хан хувьд нь 300 тэрбум төгрөгийн зээл гаргахад үндэсний үйлдвэрлэгчид чинь үүнийг авч чадахгүй гэж байна. Гэтэл цөөхөн хэдхэн аймагт ноолуурын дундаж үнэ 105 мянга хүрч байна гэдэг үлгэр яриад сууж байна. Энэ чинь Монголчуудыг хуурч байна. Хуучин цагийн төвлөрсөн, төлөвлөгөөт эдийн засгийн бодлогоосоо сал сайд аа. Таны удирдлагад ажиллаж байсан хүний хувьд ингэж хэлж байна. Та хоцрогдож. Та малчдын гол орлого олдог юмаар нь улс төр хийж, тоглож, аж ахуйг нь сүйрүүлж болохгүй. Зах зээл явдаг зарчмаараа явах ёстой. Малчдад хамгийн үнэтэй байгаа зах зээлээ л барьж ажилла гэж хэлмээр байна. Ч.Улаан сайд та энэ яриад байгаа мулгуу юмандаа итгэл үнэмшил төрүүлэх гэсэн тайлбараа боль.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Ноолуур гэдэг тоглоом биш болсон хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүд зовлонгийн нь мэдэж байгаа байх. Малчид 100 мянгаар авч чадах уу? үгүй юу? чадахгүй бол хэдэн төгрөгийн үнэтэй байгаа дээр нь зармаар байна гэж асууж тодрууллаа. Энд нь яг үнэндээ хариулт өгч чадахгүй байна. Жишээ нь Архангай аймгийн малчдын бэлтгэсэн ноолуур хэзээ 100 мянган төгрөгт хүрэх вэ. Хэрэв 100 мянган төгрөг хүрэхгүй бол Ч.Улаан сайд та хариуцлага хүлээх үү. Өнөөдөр 40 хэдэн мянган төгрөг байна. Архангайд ноолуур авдаг аж ахуйн нэгжүүд улсаас зээл аваад 100 мянгаар аввал үнийг нь тогтвортой барьж чадах уу? гэдэг байна Чадахгүй 100 мянгаар авсан бол аж ахуйн нэгжүүд бүгд дампуурна. Энэ дээр баталгаа гаргаж өгөх хэрэгтэй
(2).jpg)
УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалан: Ч.Улаан сайдаа бид малчдадаа үнэнийг хэлэх цаг болсон байна. Юуг хийж чадах чадахгүйгээ хэлэх цаг болсон. Хөдөөд маш том хүлээлт үүссэн нь үнэн Ч.Улаан сайдыг 100 мянгаар авна гэхээр ямаагаа самнаад орон дороо дарчихсан малчид зөндөө байна. Ч,Улаан сайд зүүн аймагт сайн ноолуур байдаг гээд хэлчих юм. Энэ бол алдаатай ш дээ. Хөвсгөл Баянхонгор гээд хамгийн сайн чанартай олон аймаг байна. Үүнийгээ засах хэрэгтэй. 300 тэрбум төгрөг гэж ярьж байна. Энэ бол нийт ноолуурын 30 хувь. Бид нар авах ноолуурынхаа 3 төгрөгийг бэлдээд 7 төгрөгийг бэлдээгүй байгаа байхгүй юу? Гэтэл та бодлогын гэрээ байгуулсан компани яриад байх юм. Бодлогын гэрээ зээлийн гэрээ хоёр өөр шүү улаан сайдаа. Сая зүүн аймгаас ноолуур авсан аж ахуй нэгжүүд чинь бодлогын гэрээ үзүүлээд үнэндээ малчдаас ноолуурыг зээлээр авчихсан байна лээ ш дээ. Мөнгийг нь баруун зүүнээр өгөөгүй ш дээ. Малчид ингээд итгээд ноолуураа өгөөд явуулчихдаг. Гэтэл нөгөө цаас барьсан компани чинь банкныхаа босгыг давахаа байчихвал яах вэ? Иим компани цөөхөн ш дээ. Өөрөөр хэлбэл бодлогийн гэрээтэй компанитай чинь зээлийн гэрээ байгуулагдахгүй бол яах вэ? Нэгэнт ноолуураа өгчихсөн малчид яах вэ? Иим том эрсдэл өнөөдөр үүсчихсэн байна.

УИХ-ын гишүүн Ж Бат эрдэнэ: Ч.Улаан сайд та улайхгүй их ярих юм даа. Таны өмнөөс бид малчдынхаа өмнө нүүр улайгаад уулзах хэцүү байна. Гадаад зах зээл чинь зогсчихоод байна. Энэ дэлхий дээр ноолуурын талаар санаа тавьж байгаа хэн ч байхгүй. Манай зах зээл үнэндээ урд зах зээлээс хамааралтай. Бид 70 хувь л гэнэ Үнэндээ 85 хувиа гадагш нь гаргаж байна. Үлдсэн 15-20 хувь дотоодод үйлдвэрлэгдэн гадагшаа гардаг. Зах зээл бүгд гаднаас шалтгаалж байна. Энэ тухайгаа малчдад хэлж гарцуудаа ярих хэрэгтэй

УИХ-ын гишүүн Я.Санжмятав: Энэ шийдвэр бол харалган шийдвэр. Үүнд Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Ч.Улаан сайд Засгийн газраа хамгаалж, улайхгүй хариулж байна л даа. Ерөнхий сайд Ч.Улаан сайдыг та хариул гэчихээд өрөөнөөсөө зурагт үзээд сууж байгаа биз. Ард түмэндээ амлачихсан ш дээ. Одоо та нарт нэг л гарц байна. Малчдын А дансанд байгаа ямааны тоогоор нь 200-240 гр ноолуур гэж дунджилж тооцоод 50 хувийнх мөнгийг нь урьдчилаад өгчих Тэгээд л баталгаа 50 хувь дээр нь засгийн газар 100 мянгааар тооцоод авчих хэрэгтэй. Сая ХХААХҮ-ийн яамнаас хятадад нэг кг ноолуур 300-450 юань байна гэж байна. Өнөөдөр юань 394 төгрөгийн ханштай байна. Ингээд тооцохоор 118 мянган төгрөгийн үнэтэй байхад Монголоос ирж ноолуур авна гэж байхгүй шүү дээ.
.jpg)
УИХ гишүүн О.Баасанхүү: Ноолуурыг 100 мянгаар авна гэчихээд одоо дундаж юмаа гээд байх юм. Чадахгүй бол тэрийгээ шууд хэл. Хятадууд нь ноолуурыг нь 51 мянгаар авах гэтэл Ч. Улаан сайд та битгий өг 85 мянга байгаа гээд хэвлэлээр мэдээлчихсэн.Тиймээс ядаж зөрүү 30 мянгийг өгч чадах уу? Чадахгүй бол малчдаас уучлал гуйгаад огцроод өгөөч.
| Малчид ноолуураа хадгалах уу? зарах уу? |
|
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |