УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Уг хуульд шүүх, шүүгчдийн хараат бус байдлыг хангах, хариуцлага сахилгыг дээшлүүлэх, хэрэв шүүгч нь хариуцлага алдсан, ашиг сонирхол, ёс зүйн зөрчил гаргасан бол хариуцлага хүлээдэг байх зарчмыг нарийвчлан зохицуулж өгсөн байна. Тухайлбал, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий биө даасан байгууллага болох Шүүхийн сахилгын хороо улсын хэмжээнд ажиллах юм.
Энэ үеэр УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР "Шүүхийн тухай хуулийг баталснаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг "амилуулах", иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах зорилго нэг шатаар урагшиллаа. Шинэчилсэн найруулгад иргэдийг эрүүдэн шүүх, хууль бусаар яллахаас сэргийлэх, шүүх эрх мэдэлд хэн нэгэн нөлөөлөх, эрх мэдэл тогтоохоос сэргийлж, хяналтыг тогтоолоо. Улсын дээд шүүх Шүүгчийн сахилгын хорооны гишүүд, ШЕЗ-ийн гишүүдийг сонгохдоо нээлттэй сонсгол хийх, ил тод сонгон шалгаруулах зарчим баримтлах, шүүхэд шатлан дэвших зарчим хэрэгжүүлэх шинэ тогтолцоог бүрдүүллээ. Ингэснээр шүүх болон шүүгчийн хараат бус байдал хангагдаж, улс төр, бизнесийн нөлөөнд автахаас сэргийлэх нөхцөл бүрдэнэ. Хамгийн чухал нь Монгол Улсад хуулийн засаглал, шударга ёс тогтох нөхцөл бүрдэнэ. Хуулийг хэрэгжүүлэхэд бүх шатны шүүхийн байгууллага, шүүгчид онцгой үүрэгтэй гэдгийг онцолж хэлье" гэлээ.
| Г.ЗАНДАНШАТАР: Монгол Улсад хуулийн засаглал, шударга ёс тогтох нөхцөл бүрдлээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |