Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар талуудтай хамтран Зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд сөрөг нөлөө багатай авто болон төмөр замын хориг хашаа барих шаардлага, ач холбогдлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилж, төрийн байгууллагын мэргэжилтнүүд, зам тээврийн салбарын хувийн хэвшлийнхныг оролцуулсан цуврал уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж идэвхтэй ажилласны үр дүнд Стандарт, хэмжил зүйн газраас Төмөр зам болон хурдны авто замын хориг хашаа.
Ерөнхий шаардлага (MNS 7042:2024) үндэсний стандартыг баталлаа. Энэ чухал ажлыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ын санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хийсэн юм. Шинээр батлагдсан стандартын онцлог нь төмөр зам, хурдны замд хориг хашааг өргөсгүй хийхээр заажээ. Энэ нь нүүдлийн олон мянган амьтдыг өргөст хашаанд өртөх эрсдэлийг бууруулах юм.
Стандартын 5.2-д, Хориг хашаа нь тухайн зүйл мал, зэрлэг амьтдын зан төрх, морфологийн онцлогт тохирсон, тэдгээрт аюул, осол гэмтэл учруулахгүй байх хэмжээ, хийц, загвар, материалтай байна гэсэн бол 5.3-д, Хориг хашааны байршил болон уртыг тодорхойлохдоо амьтдын зүйлийн бүрэлдэхүүн, газарзүйн байршил, газар нутгийн онцлог, амьтдын улирлын чанартай нүүдэл, шилжилт хөдөлгөөн зэргийг харгалзсан байна гэж заажээ. Мөн хориг хашаа нь ган утас, торон хийцтэй байх ёстой юм.
Стандартыг батлуулахад Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газар болон Төмөр зам, далайн тээврийн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтнүүд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтнүүд идэвхи зүтгэлтэй оролцсон юм. Хэдхэн хоногийн өмнө батлагдсан энэ стандартыг хэрэгжүүлснээр шугаман дэд бүтцийг хулан, хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир, монгол бөхөн зэрэг ховор зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд сөрөг нөлөө багатай, илүү ээлтэй төлөвлөх, бүтээн байгуулах боломж бүрдэж байгаагаараа чухал ач холбогдолтой билээ.
| Зэрлэг амьтдыг хамгаалах стандарт батлагдлаа |
|
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |